М.Баяраа: Үндэснээсээ илжирсэн 10 гаруй мод байсныг долоог нь тайрсан

Ц.Цэрэнбадам
2023/05/15

Улаанбаатар хотын ерөнхий менежер болон төсөл хэрэгжүүлэгч нараас Бага тойрууд эхэлсэн дулааны шугамын засварын талаар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа" Урин дулаан цаг эхэлж байгаатай холбогдуулан тодорхой байршлуудад халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал нийт 19 байршилд дулааны шугам сүлжээн засварын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Мөн цахилгаан ,шугамын засварын ажлыг 13 байршилд, хороолол доторх инженерийн шинэчлэлийн ажил 8 гэх мэт нийт 644 гаруй ажлыг хийж гүйцэтгэнэ. Түүнчлэн мод тайрсан асуудал нийгмийн сүлжээнд яригдаж байгаа. Үндэснээсээ илжирсэн 10 гаруй мод байсныг долоог нь тайрсан. Иргэд энэхүү асуудлыг хөндөх нь зүйтэй. Гэвч долоон модны асуудлаар нийгмийн анхаарлыг сарниулаад цаана нь барилгын компаниуд зөвшөөрөлгүйгээр зуу, зуун мод хуулж, явган хүний замыг хөнддөг асуудал байна. Иймээс бид зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийх, ногоон байгууламжийг хөнддөг асуудлыг хурлаар хэлэлцэж, шийддэг болно.  Түүнчлэн Бага тойрогт хийх  магистраль шугамыг өргөтгөх ажил хийгдэж байна. Үүний цаана 9000 гаруй өрх, 50 гаруй мянган хүнд дулаан, цэвэр усны үйлчилгээ авч байгаа. Төсөл Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна. Дулааны шугамын засварын ажилд иргэд хүлээцтэй хандахыг хүсэж байна" гэсэн юм. 



6
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18