Нэг секундэд 26 хүн цахим залилангийн хохирогч болж байна

Ц.Цэрэнбадам
2023/05/15

Цахимаар залилан хийсэн 27 этгээдийг интерполоор эрэн сурвалжилж байна.

2018 онд Дэлхий дээр 1 секунд тутамд 18 хүн цахим залилангийн хохирогч болж байсан бол 2022 онд  цахим залилангийн хохирогчдын тоо нэмэгдэж 1 секундэд 26 хүн болж нэмэгдсэнийг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Ийм хохирогчдыг насны хувьд авч үзвэл дунджаар 12-75 насныхан байна.

Харин Монголд залилан мэхлэх гэмт хэрэг хоногт 24 буюу, 1 цагт 1 гарч, хохирочгдын тоо, хохирлын хэмжээ нэмэгдэж байна.

Цахим залилан нь ихэвчлэн фэйсбүүкээр явагддаг байсан бол одоо инстаграм, твитерт ч мөн өргөн тархжээ. Хохирогчид нь санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаа залилуулсан байдаг. Зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй хор хохирол үүний цаана бий.

Манайд улсад тархаад байгаа цахим залилангийн төрөл: 

  • Фэйсбүүк залилан. Бусдын фэйсбүүк хаягийг хакердаж, нэр зургийг нь ашиглан ойр дотных нь хүмүүсээс мөнгө шилжүүлж авдаг хэлбэр. Энэ хэргийг 13-19 насны хүүхдүүд үйлдсэн тохиолдлууд хуулийн байгууллагад шалгагдаж байна.
  • Сайтын залилан.  Бизнесийн түншүүдийнх нь хаяг, сайтыг хуурамчаар хийж захиалгын болон гэрээний төлбөр тооцоог нь шилжүүлж авдаг хэрэг.  Энэ хэрэгт олны танил хүмүүсийн пэйж хуудас, байгууллагын нэр ашиглах тохиолдол их байна.
  • Онлайн захиалгын залилан.2020 оны хөл хорионы үеэс огцом нэмэгдсэн. 2022 он гарсаар онлайнаар захиалга хийгээд хохирсон 1233 иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.  
  • Өв залгамжлалын залилан. Танд ганц бие хүний их хэмжээний өв хөрөнгийг өвлүүлэн үлдээх гэж байна гэж итгүүлэн шимтгэл хураамж авна гэж гадны банкруу мөнгө шилжүүлэн авдаг залилан.
  • Романс залилан буюу ганц бие эмэгтэйчүүдтэй харилцаа тогтоож, гэрлэх санал тавих хүртлээ үргэлжлэн олон удаагийн үйлдлээр гадны банк руу мөнгө шилжүүлэн авдаг арга.

Дээрх залилангуудтай холбоотой хэргүүдийн Цагдаагийн байгууллага 86 хувьтай илрүүлдэг боловч гадны улс орнуудаас бүлэглэн үйлдсэн гэмт хэргүүдийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг байна. Монгол улсаас мөнгө залилсан гадны иргэдтэй холбоотой 83 хэрэг ЦЕГ-т шалгагдаж байгаа бол 27 этгээлийг интерполоор эрэн сурвалжилж байгаа юм. Зөвхөн 2022 оны эхний 5 сарын байдлаар гэхэд зөвхөн фэйсбүүкээр дамжуулан хохирсон 3573 гомдол, гэмт хэргийн шинжтэй үйлдэл цагдаад бүртгэгдээд байна. Хохирогч болох уу үгүй юу гэдгийг иргэн та өөрөө шийднэ. Санхүү, мөнгөний холбоотой гүйлгээ хийх гэж л байгаа бол та заавал өмнө нь нягталж шалгаж, хохирогч болохгүй байх сонголтыг өөрөө хийж байх хэрэгтэй юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18