Тавантолгой түлш ХХК галлагааны улиралд 485.104 тонн шахмал түлш борлуулжээ

Ц.Цэрэнбадам
2023/05/15

Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд, нам даралтын болон уурын зуухны халаалттай аж ахуй нэгж байгууллагуудад 485.104,8 тонн сайжруулсан шахмал түлш худалдан борлуулжээ.

Гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр тасралтгүй найдвартай хангах үүднээс гэрээт борлуулалтын 650 цэгийг нийслэлийн долоон дүүрэгт хүн амын тоо, байршилтай нь уялдуулан нээж ажиллуулсан байна.

Шахмал түлшний борлуулалтын оргил үе нь арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сар байсан гэдгийг албаныхан онцолж байна. Хүйтний эрч эрс чангарсан дээрх саруудад өдөрт 2900, сард 87000 тонн шахмал түлш борлуулсан гэсэн статистик үзүүлэлт байна. Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш борлуулж эхэлснээс хойших хугацаанд “түлш тасарлаа, олдохгүй байна. Хүрэлцэхгүй байна” гэх гомдол тасардаггүй байсан бол энэ жил иргэдийн гомдол санал бага байсан гэдгийг тус компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл ярилаа. Хэдий зуны тэргүүн сар дөхөж байгаа ч цаг агаар дулаарахгүй байгаа учир борлуулалтын 41 цэгээр 2050 тонн түлшийг борлуулах аж.

Тавантолгой түлш ХХК-ийн хувьд өвлийн бэлтгэл ажлыг өмнөх оны хавраас эхлүүлдэг болоод байгаа аж. Өнгөрсөн оны тухайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 120.000 тонн шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт 99 агуулахад нөөцөлж хадгалсан байна. Энэ нь өмнөх онуудаас харьцангуй олон тонн түлшний нөөц аж.

2023-2024 оны галлагааны улиралд зориулан 100000 тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргасан бөгөөд 5, 6-р сард 50.000 тонн, 8, 9-р сард 50.000 тонн шахмал түлш нөөцлөх юм байна.

Жил бүрийн хавар нүүрсний тортогт дарууллаа гэх гомдол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооныхноос гардаг байсан. Тэгвэл ийм гомдол энэ жил харьцангуй бага байгаа нь баруун үйлдвэрийн хүчин чадал, ажиллах шугамын тоог хэрэглээтэйгээ уялдуулан цөөлж, зүүн болон төвийн үйлдвэрийн хүчин  багасгажээ. Ингэснээр бутлуураас үүсэх тоосонцор багасч, агаарт хаягдах тоос эрс багассан байна. Цаашид баруун үйлдвэрийн ажиллах шугамын тоог цөөлөх бодлого барьж байгаа аж. Учир нь зүүн болон төвийн үйлдвэрт техникийн шинэчлэлийн ажлыг өнгөрсөн жил хийж хүчин чадлыг нэмэгдүүлээд байгаа билээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 49 минутын өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 2 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 4 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 4 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 5 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 6 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 6 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 6 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 7 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 7 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 16 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа Өчигдөр
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр