Сувилагч нарыг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагналаа

Л.Бямбажав
2023/05/12

Олон улсын Сувилагчдын өдөр өнөөдөр /2023.05.12/тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан сувилагч нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон медаль гардууллаа. 


Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын ахмад сувилагч Самгарьдын Бямбажав,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн төвийн тэргүүлэх зэргийн сувилагч Нямхүүгийн Наранцацрал,
  • “Мэлтэс мэд” эмнэлгийн мэс заслын ахлах сувилагч Цэвэгжавын Болорчимэг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  •  “Монголын сувилагчдын нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Доржжанцангийн Нямсүрэн,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Дагиймаагийн Дуламсүрэн,
  • Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын клиникийн сувилагч Сорогдонгийн Жаргал,
  • “Хүрээ амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эх баригч, бага эмч Ишжанцангийн Жаргалсайхан,
  • Улсын Гуравдугаар төв эмнэлгийн сувилахуйн албаны дарга Даваагийн Тунгаамаа,

Алтан гадас одонгоор: 

  • “Таны төлөө бид” эмэгтэйчүүдийн эмнэлгийн унтуулгын ахлах сувилагч Лхамсүрэнгийн Алтанцэцэг,
  • Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын клиникийн сувилагч Пэрэнлэйн Аюуш,
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Сэрээтэрийн Бадамцэрэн,
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн сувилагч Баасанхүүгийн Болормаа,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн сувилагч Цолмонгийн Марта,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Цэнд-Оюу” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Даваажавын Мөнгөнцэцэг,
  • Хавдар судлалын үндэсний төвийн Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч Нанжидын Наранчимэг,
  • Дорноговь аймгийн Айраг сумын Эрүүл мэндийн төвийн ахмад сувилагч Батжаргалын Одгэрэл,
  • Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Дамдинжавын Оюунчимэг,
  • Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Бархасын Туяа,
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Мэнд цолмон” өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Чоймболын Хишигдэлгэр,
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч Жамъяндагвын Цэвэлмаа,
  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Цогбадрахын Цэнд,

Хөдөлмөрийн хүндэт медалиар: 

  • Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн сувилагч Дандарын Ундрах,
  • “Тод дэлгэц мед” эх нярайн эмнэлгийн ахлах сувилагч Батчулууны Сүглэгмаа,
  • “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн мэс заслын сувилагч Чойдогжавын Эрдэнэчимэг,
  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн туслах сувилагч Мэдэхгүйн Очирмаа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18