Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа

Л.Бямбажав
2023/05/12

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа.

Батлан хамгаалахын сайдыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуулууд хүндэтгэн угтаж, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат командлалын шинэ байрны тохижилт, өдөр тутмын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудаа уламжлав.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр агаарын цэргийн мэргэжлээр гадаадын цэргийн академи, их дээд сургуульд суралцагчдыг тасралтгүй бэлтгэх замаар боловсон хүчний нөхөн хангалтыг сайжруулах талаар онцгой ач холбогдол өгч ажиллахыг хурандаа Т.Ганбатад үүрэг болгосон юм.

 
Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллаж тус ангийн “Байлдааны туг”-ийг удирдлага, бие бүрэлдэхүүнд гардуулан өгсний зэрэгцээ “Онгоц нисдэг тэрэгний засварын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд хэлсэн үгэндээ “Эл өдөр Та бүхэн сүлд хийморийн бэлгэдэл болсон Байлдааны тугаа гардан авлаа. Тэртээх 1925 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт анхлан “Ю-13” онгоц дүүлэн ниссэн. Уг өдрөөс эхлэн монгол залуус нисэх онгоц, техникийг гарамгай эзэмшиж улс орныхоо агаарын тээврийн салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулсан төдийгүй 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож тусгаар улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалж ирсэн түүхтэй. Та бүхэн бол эдгээр зоригт баатруудын үйлсийг нэр төртэйгөөр залгамжлан үндсэн хуулиар хүлээсэн үүргээ тасралтгүй, найдвартай гүйцэтгэж, олон удаагийн онцгой, тусгай үүргийн нислэгээр эрдэнэт хүмүүний амь нас, эд хөрөнгийг цаг агаарын ердийн болон хүнд нөхцөлд авран хамгаалж, улс эх орон, удирдлагын дээд байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэйгөөр биелүүлж ирсэн бахархам хамт олон гэдгийг энд дурдахад таатай байна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын зүгээс Агаарын цэргийн командлал болон түүний харьяа ангиудын үүрэг гүйцэтгэлт бэлэн байдлыг дээшлүүлэх, зэвсэглэл техникийг шинэчлэх, хүний нөөцийг бэлтгэх, хангах асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэн, дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Ингээд та бүхэндээ удахгүй болох Нисэх хүчний 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, хөх тэнгэр нь цэлмэг, хөөрөлт буултын тоо нь тэнцүү байхын ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.
Үүний дараагаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа “Байлдааны туг”-ийг гурвантаа өргөхөд нийт бие бүрэлдэхүүн уухайлан хүндэтгэл үзүүлсэн юм. Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд тус ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, зэвсэглэл техник, тавиулангийн орчин, нөхцөлтэй танилцаж, ангийн удирдлагаас энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээ, түүнд тулгамдаж буй асуудлуудыг сонссон юм.


Зэвсэгт хүчний 303 дугаар анги нь эл өдөр 60x60 харьцаатай 4800 м.кв талбай бүхий “Онгоц нисдэг тэрэгний засварын төв”-ийг албан ёсоор ашиглалтад хүлээн авсан юм. Уг төв нь дотроо нисдэг тэрэг хадгалах байр, зогсоол, нисгэгч, инженер, техникийн бүрэлдэхүүний ажлын байр, хичээл болон сургалтын танхим зэрэг орчин үеийн стандарт нийцсэн бүхий л төрлийн албан тасалгаа, техник хэрэгсэлтэй юм. Энэ талаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа хэлэхдээ “Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд өнгө нэмсэн онцлох ажлуудын нэг болох нь дамжиггүй. Урьд өмнө нь бид бүхэн ЗХУ-ын үеийн “Онгоц нисдэг тэрэгний засварын төв”-ийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Уг төв ашиглалтад орсноор нийт бие бүрэлдэхүүний ажиллах, сурч хөгжих орчин төгөлдөржиж, эрүүл мэнд бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлжилт дээшлэх төдийгүй нисгэгч, инженер, техникийн бүрэлдэхүүний бэлэн байдал үлэмж хэмжээгээр нэмэгдэх онцгой ач холбогдолтой юм. Энэ завшааныг ашиглаад уг төвийг барьж байгуулах санаачилгыг гаргаж БХЯ, ЗХЖШ-аас бодлогын түвшинд дэмжиж өгсөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүст Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Эх сурвалж: "Соёмбо" редакц


Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа
Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа
Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа
Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа
Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа
Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа
Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа
Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа
Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа
Агаарын цэргийн командлал болон зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа

0
angry
0
care
4
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 15 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 17 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 17 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 17 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 18 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27