Г.Занданшатар: Тооцоо судалгаа, үндэслэлтэй, ард иргэдийн саналд нийцсэн шийдвэр гаргана

Л.Бямбажав
2023/05/12

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар өчигдөр (2023.05.11) нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өгч, саналыг нь авлаа.

Иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох буюу сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд тусгасан. Энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, олон улсын жишээ, чиг хандлага зэргийг уулзалтын эхэнд товч танилцуулсан. Уулзалтад оролцсон иргэд дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.




 

Мөн улс орны өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дунд болон урт хугацааны суурь эрх зүйн шинэчлэлийг хийх зорилгоор Улсын Их Хурлаас зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд гурван бүлэг бүхий нийт 10 багц хуулийг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засгийн, нийгмийн бодлогын, засаглалын реформын шинжтэй тус бүр 3 багц хууль болон төвлөрлийг бууруулах, түгжрэлийг арилах цогц арга хэмжээний төслүүд үүнд багтаж байна.







УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн хамгийн их анхаарал хандуулж буй авлига, шударга бус байдалтай тэмцэх асуудлын хүрээнд хэд хэдэн хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн талаар онцолсон. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хууль батлагдаад байгаа бол Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиуд хэлэлцэгдэж эхлээд байгаа. Мөн Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталснаар энэ хаврын чуулган бүхэлдээ Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган болно гэдгийг тэрээр тодотгосон юм. 



4
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18