"Солонгост амь насаа алдсан ахын минь хэрэгт ЭСЯ-ныхан холбоотой"

М.Төгөлдөр
2023/05/11

БНСУ-д гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа учир битүүлгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэний ар гэрийнхэн удаа дараа хаагдаж байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. 

Ар гэрийн зүгээс "Миний ахын амь насаа алдсан шалтгааныг гадны нөлөөгүй хэмээн хэргийг удаа дараа хааж ирлээ. Ахын минь цогцсыг 20 хоног гэрт нь ялзартал байлгасан байдаг. Ах минь хүлэмжийн үйлдвэрт ажилладаг байсан. Цалингаа нэхэхээр толгой руу нь сөжүний шилээр цохьдог, дарамталдаг. Шүүх шинжилгээний дүгнэлтээр хоолойн сэртэнгийн яс нь хугарсан гэж гарсан. Гэтэл үүнийг ялзралтын улмаас болсон гэсэн байдаг. Гэтэл уг яс хүнийг боомилох үед хугардаг юм билээ. Бид удаа дараа гадаад хэргийн яаманд хэргийг үнэн зөвөөр олж тогтоохыг хүсэхэд БНСУ дахь манай улсын элчин нь Солонгос талд ажилладаг юм билээ. Ажил хийлгэхгүй байна гээд цагдаа дуудаад өдөржин гавлуулаад байлгачихдаг. Биднийг очтол шинжилгээ битгий хийлгээч гэж хүсэхэд хийчихсэн байсан. Бидэнд цогцсыг таниулаагүй. Гэтэл эгчид минь цогцсыг таниулаагүй байж албан бичигт таниулсэн гэж гарын үсэг зуруулсан байдаг. 

Миний ээж хүнийхээ амийг нэхээд очсон байхад гавлаад, баривчилхаад байж байна. Хэрэг маш ээдрээтэй байдаг. Камер байгаа атал камерийн бичлэг байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Бидэнтэй зургаадугаар сарын 9-нөөс хойш холбоо бариагүй байтал 14-ний өдөр дэлгүүрээс Сөжү авсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ хэрэгт Элчин сайдын яаманд ажилладаг н.Оюун-Эрдэнэ гэж залуу 100 хувь холбоотой" гэв. 



27
angry
2
care
1
haha
3
liked
2
love
23
sad
14
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18