Г.Занданшатар: Хотын есөн дүүргийг тус тусад нь хот болгон, хороодыг дүүрэг болгон зохицуулах шаардлагатай

М.Төгөлдөр
2023/05/11

УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзаж, Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар танилцуулсан.

Мөн үргэлжлүүлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчидтай уулзлаа.

Энэ үеэр төрийн албаны эрх зүйн шинэчлэл болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх шалтгаан хийгээд ач холбогдлын талаар танилцуулж, албан хаагчдын санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар “2023 оны УИХ-ын хаврын чуулганаар авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байна. Энэ хүрээнд эдийн засгийн шинэчлэл, хүний хөгжлийн шинэчлэлийг хийж, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц бодлогыг баримтлан ажиллахаар төлөвлөсөн. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотын есөн дүүргийг тус тусад нь хот болгон, хороодыг дүүрэг болгон зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Ийнхүү засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нь задалснаар хэт төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах боломж үүснэ. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Хуулийн амин сүнс нь ёс суртахуун байдаг. Тиймээс төрийн албаны шинэчлэл ёс зүйгээс эхлэх ёстой гэж үзэж байна” гэв.

Монгол Улсын хэмжээнд 4337 төрийн болон төрийн оролцоотой байгууллагад 234,251 албан хаагч ажилладаг. УИХ-ын дарга уулзалтын үеэр бүтээмжид суурилсан цалингийн сүлжээг бий болгон, төрийн албыг цомхон, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх хэрэгтэйг онцолж байлаа. 

Уулзалтад оролцсон дүүрэг, хороодын Засаг дарга болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид Үндсэн хуулийн шинэчлэл болон цаг үеийн тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцож, асуулт асуусан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


6
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18