Монгол иргэнийг алхаар цохиж хөнөөсөн ОХУ-ын иргэний 14 жилийн ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв

Н.Мижидмаа
2023/05/10

Өнгөрөгч есдүгээр сарын 24-ний шилжих шөнө ОХУ-ын иргэн "Д" манай улсын иргэн "Г"-г тархин тус газарт нь 20 гаруй удаа алхаар няц балбан зодож, хөнөөсөн хэрэг гарсан.

Хэргийг эргэн сануулахад: ОХУ-ын иргэн архидан согтуурч, Монгол залуугийн толгойг алхаар цохин маш хүнд гэмтээсэн хэрэг 2022 оны есдүгээр сарын 24-нд гарсан. ОХУ-ын иргэн Д Монголд ирэхдээ хил дээр танилцсан Монгол иргэний байрыг түрээслэхээр болж, есдүгээр сарын 24-нд тухайн түрээслэх байранд ирэхдээ байрны танил болох иргэн Г-ийн гэрт орцгоосон тухай ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэл хийсэн. 

Ийнхүү тухайн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ОХУ-ын иргэнтэй анх танилцсан Монгол иргэн өөрийн найзын хамт гэрээс нь гарсан гэж мэдүүлсэн байдаг. Улмаар Монгол Улсын иргэн "Г" болон ОХУ-ын иргэн "Д" хоёр гэрт үлдэж хохирогч Г-г алхаар тархийг нь удаа дараа бяц цохиж гэмтээсэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм. 

 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэээс ОХУ-ын иргэн Д-д 14 жилийн хорих ял оноосон. Харин шүүгдэгч Д  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж түүний гомдлыг өчигдөр /2023.05.09/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18