Орхон аймагт 24 цагийн үйлчилгээтэй “Цахим төв”-ийг ашиглалтад орлоо

Н.Мижидмаа
2023/05/10

Төрийн 215 үйлчилгээг 24 цагийн турш  авах боломжтой “Цахим төв”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулж өнөөдөр  нээлтээ хийлээ. 

Орхон аймаг нь Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны бодлого чиглэл, Төрийн бүтээмжийн сэргэлттэй уялдуулан цахим аймаг болох зорилтыг тавьжээ. Тус зорилтын хүрээнд  Иргэдэд чанартай хүртээмжтэй, хялбар цахим үйлчилгээг хүргэх, байгаль орчинд ээлтэй ухаалаг хот болохоор  “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ. Хөтөлбөрийн хүрээнд хийж буй нэгэн ажил нь энэхүү Цахим төв гэдгийг аймгийн Засаг дарга С.Батжаргал онцоллоо.

Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэх үүднээс өмнө нь “Нэг цэгийн үйлчилгээ”-ний зориулалтаар ажиллаж байсан төвийг орон нутгийн санхүүжилтээр шинэчлэн засварлаж ашиглалтад оруулсан байна.

Тус төвөөс иргэд төрийн үйлчилгээний  “ТҮЦ” машинаар иргэн хуулийн этгээдийн 16 төрлийн 37 үйлчилгээ, “E-Mongolia” Цахим үйлчилгээний нэгдсэн ХУР-ДАН системээс иргэн, хуулийн этгээдийн 73 төрлийн үйлчилгээг, Улсын бүртгэлийн хэлтсийн киоск машинаар 9 төрлийн 72 үйлчилгээг авах боломжтой юм.        Мөн ХААН банкны АТМ болон киоск машин, Төрийн банкний АТМ, Төлбөр тооцооны киоск машинаар Төрийн үйлчилгээ, үүрэн холбоо, авто тээвэр гэх мэт 5 төрлийн 33 үйлчилгээг цахимаар хүргэнэ.

Орхон аймаг нь төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй хүнд сурталгүй иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэх чиглэлээр Баян-Өндөр, Жаргалант сумдад E-Mongolia төвийг 2021 оноос ажиллуулж эхэлсэн. Ийн орон нутгуудаас анхлан төрийн үйлчилгээний “Цахим төв”-ийг албан ёсоор нээж байна.

Мэдээллийн төв 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18