Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, цахилгаан шат гацаж дотор нь бага насны хүүхэдтэй хүн түгжигдсэн тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг цахилгаан шат гацаж, дотор нь иргэн А /34 настай, эмэгтэй/, охин А /3 сартай, эмэгтэй/-гийн хамт түгжигдэж байсныг цахилгаан шат хариуцсан засварчинтай хамтран 30 минут ажиллан хаалгыг онгойлгож, иргэнийг гаргасан.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна