Г.Сайханбаяр: Жагсаалд манай яам болон Засгийн газар оролцоогүй, зориуд мушгин гуйвуулж байна

Л.Бямбажав
2023/05/08

"Мөнхөд дурсагдах дайчид" жагсаал өчигдөр /2023.05.07/ болж, жагсаалд оролцогчид Офицеруудын ордноос Жуковын талбай хүртэл алхаж, Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлсэн. 

Уг жагсаалыг Батлан хамгаалах яам зохион байгуулсан гэх мэдээллийн дагуу тус яамны сайд Г.Сайханбаяраас тодрууллаа. 

Тэрбээр "Дайнд амь үрэгдсэн дайчдын алдрыг мөнхжүүлэх зорилготой олон нийтийн байгууллагын төлөөлөл тавдугаар сарын 4-ний өдөр Батлан хамгаалахын яаманд хүсэлт гаргасан. 


Уг хүсэлтэд "Бид амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэх жагсаалыг зохион байгуулах гэж байна, энэ жагсаалд дэмжлэг үзүүлж хөгжим, хүн хүч гаргаж өгнө үү" гэдэг хүсэлт тавьсан. Өнөөдөр дэлхий, бүс нутгийн цаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй, хүндхэн сорилтын дунд амьдарч байна. Монгол Улс ч гэсэн мөн ялгаагүй хойд хөрш дайн байлдаантай байгаа энэ цаг үед дээрх арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжгүй гэж үзээд төрийн байгууллагаас оролцоогүй. 

Уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам болон Засгийн газраас ямар ч оролцоо байхгүй. 

Монгол дахь олон нийтийн сайн дурын байгууллага болох "Новороссия андууд нийгэмлэг" ТББ-аас жагсаалыг зохион байгуулсан. Офицеруудын ордны үүдэнд хүмүүсээ цуглуулж тухайн жагсаалыг зохион байгуулсан. Энэ жагсаалд тухайн олон нийтийн байгууллагад орж дэмждэг бэлтгэл, чөлөөнд байгаа офицер, ахлагч нар цөөн тоогоор оролцсон. Жагсаалд оролцсон хүмүүс төрийн албан хаагчид биш, олон нийтийн байгууллагын гишүүнчлэлтэй цэргийн зарим албан хаагч оролцсон. 

Нөгөө талаар ийм нөхцөлд байдалд аливаа асуудлыг туйлшруулах, талцал хуваагдлыг бий болгох эсвэл нэг талыг барих нь маш эмзэг. Ялангуяа гадаад харилцааны нөхцөл байдал сорилтод амаргүй байгаа энэ цаг үед ард  түмэн маань асуудалд болгоомжтой, мэдрэмжтэй хандахыг хүсч байна.Зарим нэр нөлөө бүхий олны танил хүмүүс энэ асуудлыг мушгин гуйвуулсан" гэлээ. 




3
angry
1
care
0
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18