Аэро Монголиа ХХК: Цуцлагдсан нислэгүүдэд тийз авсан зорчигчдыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлсэн

Ц.Цэрэнбадам
2023/05/08

Аэро Монголиа компанийн агаарын хөлгийн Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг гэнэт цуцлагдсан тухайгаа Япон улсын иргэн твиттер хуудастаа жиргэсэн.

Нислэг ийнхүү гэнэт цуцлагдсан уг асуудал нь олон нийтийн шүүмжлэлийг цахим орчинд дагуулаад байна. 

Өнөөдөр "Аэро Монголиа" ХХК фэйсбүүк дэх албан ёсны цахим хуудсаараа дамжуулан нислэг цуцлагдсантай холбоотой мэдээлэл гаргасан байна. 

Тус мэдээлэлд "Аэро Монголиа" ХХК-ийн Airbus A319 агаарын хөлөг 2023 оны тавдугаар сарын 3-12-ны өдрийн хооронд C хэлбэрийн агаарын хөлгийн төлөвлөгөөт үйлчилгээнд орж зарим олон улсын чиглэлийн нислэгүүд цуцлагдаж байгаад зорчигч та бүхнээсээ уучлал хүсэж байна. Бид бүхэн цуцлагдсан нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Зөвхөн тавдугаар сарын 5, 7, 9, 12-ны өдрүүдийн Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан. Тус нислэгт тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлсэн" гэжээ. 

Тус компанитай холбогдож чадаагүй зорчигч нар [email protected] хаяг руу хандах боломжтой юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18