Ж.Амарсанаа: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг сэргээхэд таван жил шаардлагатай, ийм үед нэгтгэх нь зөв

Л.Бямбажав
2023/05/05

 Хууль тогтоомжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын дэргэдэх Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх болсонтой холбоотойгоор Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Академич Ж.Амарсанаагаас зарим асуудлыг тодрууллаа.

 -Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх шийдвэр гарсныг та юу гэж үзэж байна вэ?

 - Иргэний хуулийн дагуу хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах гэж байдаг. Энэ нь 6 хэлбэртэй. Түүний нэг нь нэгтгэх. Нийлүүлэх гэвэл  Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын дэргэд авчирч наах юм. Нэгтгэх гэдэг нь энэ хүрээлэн, УИХ-ын Тамгын газрын судалгааны хүрээлэнг хоёуланг нь зэрэг татан буулгаад дундаас нь нэг институт байгуулах асуудал шүү дээ. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажил юу гэвэл ердөө шүүгч, прокурор, өмгөөлөгч гурвыг хуучнаар бол давтан сургах, орчин үеийнхээр үргэлжилсэн сургалт буюу тасралтгүй сургалтын ажлыг зохион байгуулах юм. Энэ явцад Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Прокурорын байгууллагууд дэргэдээ судалгааны хүрээлэнгүүдтэй болсон. Ингэснээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажил эрс багассан. Ийм үед нь нэгтгэж байгаа нь буруу биш. Хүрээлэнгийн ажлыг 20 жилийн өмнөх хэмжээнд хүртэл сэргээхийн тулд одоо таван жил шаардлагатай. Энэ байгууллагын үйл ажиллагаа унтарлаа хэмээн зарим хуульчид шүүмжилж байна. Аливаа байгууллагын үйл ажиллагаа удирдлагаас шууд хамаарч байдаг.  

-Дэлхийн банктай байгуулсан гэрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнг хэрхэн ажиллуулахаар заасан байдаг вэ?

- Дэлхийн банктай 2002 оны нэгдүгээр сарын 22-нд гэрээ байгуулж, УИХ-аар соёрхон баталсан. Анх гэрээ байгуулахдаа Хууль зүйн үндэсний хүрээлэнг дээр дурдсан байгууллагуудтай хамтарч ажиллуулахаар тусгасан гэсэн. Гэтэл манай улс дотооддоо хууль гаргаад үйл ажиллагааг нь салгачихсан. Ингээд гэрээгээ зөрчиж эхэлсэн гэсэн үг. Энэ гэрээ 2040 оны долдугаар сарын 15-нд дуусна. Олон улсын гэрээнд тооцогддог.  Гэхдээ 2040 он хүртэл бид ажил хийгээд, тэд даалгаад байна гэсэн үг биш. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлчихсэн. Тэгэхлээр 2040 оны 7 сарын 15-ны өдөр гэхэд манайх зээлээ төлж дуусах л ажил үлдсэн.

 -Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгалаа гэх шүүмжлэл гараад байна. Энэ асуудлыг та юу гэж дүгнэж байна вэ?

 - Иргэний хуулийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн болоод Парламентын сургалт, судалгааны төвийг хоёуланг нь татан буулгаад нэгтгэх гэдэг үйл явц өрнөх байх. Тэгэхээр нэгийг нь нөгөөд нь нийлүүллээ гэж ойлгох хэрэггүй. Хууль зүйн үндэсний хүрээлэн бол ашигт үйлийн коэффицент нь нэлээн доошоо уначихсан. Ний нуугүй хэлэхэд энэ байгууллагын үйл ажиллагааг сэргээхэд таван жил шаардлагатай гэдгийг давтан хэлмээр байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18