Хурдан морины уралдааны замаар дугуйчид хүч сорино

М.Төгөлдөр
2023/05/04

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ болон Монголын дугуйн холбоо хамтран “Морь хурдан уу, дугуй хурдан уу” нэртэй уулын дугуйн уламжлалт тэмцээнийг тавдугаар сарын 13-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, Монголын дугуйн холбооны төлөөллүүд уулзаж, уралдааны зарим нөхцөлийг хэлэлцсэн байна. 

Тамирчдын аюулгүй байдлыг харгалзан хамгийн аюулгүй, дугуйчдад тохиромжтой замтай учраас Хүй долоо худагт тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд тамирчид нийт 25 км замыг туулан барианд орох юм.

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ нь дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүрээнд Монголын дугуйн холбоотой 2014 оноос хойш хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж буй юм. Монголын дугуйн холбоо 1959 онд байгууллагдсан бөгөөд өдгөө 10,000 гишүүн 17 салбар хороо, 40 клубтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил тус холбооноос 36 тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18