Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Буриадын их сургуулийн захирал Дамдинов Алдар Валерьевич нар цаашид хоёр байгууллага эрдэм шинжилгээ судалгаа, боловсрол, соёлын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг гэрээний хүрээнд ОХУ-ын их дээд сургуульд ахисан шатны сургалтад суралцах, музейн ажилтнуудыг тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд сургах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна