Х.Ганхуяг: Тур оператор, тур агентууд тусгай зөвшөөрөл авахгүйн дээр эхний таван жилд орлогын албан татвараас хөнгөлж өгнө

М.Төгөлдөр
2023/05/04

Манай улс анх 2000.05.05-ны өдөр Аялал жуулчлалын тухай хуулийг баталж байсан. Үүнээс хойш 23 жилийн дараа буюу  2023.05.04-ны өдөр Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ эцэслэн баталлаа.

Хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн тухайд аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зохицуулалтуудад онцгойлон анхаарсан гэлээ.

Тэрээ: Засгийн газар 2025 оныг дуустал “Монголд зочлох жил” буюу Аялал жуулчлалын жил хэмээн зарлаад байна. Энэ хүрээнд манай улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм.

Манай улс 2019 онд хамгийн олон жуулчин буюу 500 мянган жуулчин хүлээн авч 200 сая долларын орлого төвлөрүүлсэн байдаг. Урт хугацаандаа жуулчдын тоог 10-20 сая  хүргэнэ гэж зорилт тавиад байгаа. Өнөөдөр УИХ-аар эцэслэн баталсан Аялал жуулчлалын тухай хуульд:

  • Зарим орны иргэдийг Монгол улсад визгүй зорчуулах
  • Жуулчдын худалдан авалтад НӨАТ-ын буцаан олголт өгдөг байх
  • Тур оператор, тур агентуудыг эхний таван жилд орлогын албан татвараас хөнгөлөх
  • Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Аялал жуулчлалын дэд бүтэц бий болгох зэрэг олон чухал зохицуулалт тусгагдлаа.
  • Төсвийн хөрөнгө оруулалтаар
  • Гадаадын зээл тусламжаар
  • Төр хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалын маршрутын дагуу төр захиргааны төв байгууллага болох яам нь хялбаршуулсан журмаар зөвшөөрөл олгох юм.

Гадна гэхгүй дотоодын жуулчдад хүндрэл үүсгэдэг дэд бүтцийн асуудал энэ салбарт тулгамдах нэн тэргүүний асуудал болсон. Боловсон ариун цэврийн өрөөнөөс эхлээд замын сүлжээг нэмэгдүүлэх гэх мэт дэд бүтцийн олон ажлууд хийгдэх ёстой. Тиймээс хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа гишүүний хувьд дэд бүтцийг эрэмбэлсэн байдлаар зохицуулалт хийхэд анхаарч ажиллаа. Ингэхдээ

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх малгай хууль өнөөдөр ийнхүү батлагдаж байна. Уг хуулийг дагалдаад Казиногийн хууль, бооцоот морин тойруулгын тухай хууль УИХ-аар хэлэлцүүлэгдэх юм.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх асуудал цуцлагдсан. Ямар нэг тусгай зөвшөөрөл байхгүй. Тур оператор тур агентууд хөтөч гэх мэт бусад мэргэжлийн байгууллагууд хамтраад төрийн бус байгууллагаа байгуулаад нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулна тэр нь хөтөчийн мэргэжлийг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа, бүртгэлээ хариуцна энэ тбб гийн тодорхой тооны хүмүүс аялал жуулчлалын үндэсний хороо буюу ес ийн дэргэд байх төлөөлж салбараа төлөөлж бодлогоо томъёолоход оролцоно.

 


2
angry
1
care
0
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18