Л.Энх-Амгалан: Хүүхдэд дүн тавьдаг бус ахиц дэвшлийг нь үнэлдэг болно

М.Төгөлдөр
2023/05/04

Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд хүний суурь эрхийн нэг нь боловсрол эзэмших, суралцах эрх гэж заасан байдаг. Энэ эрхийг хангах, иргэн бүрд чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг юм. Энэ үүргийг хэрэгжүүлэх зохицуулалтыг боловсролын хуулиар тодорхойлно. Ажлын хэсэг 58, дэд ажлын хэсэг нийт 31 удаа хуралдаж хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Салбарын сайд Л.Энх-Амгалан "Манайд багш бэлтгэх 40 орчим сургууль байсан бол 20 болж цөөрсөн байна. Цаашид заавал магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багш бэлтгэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Түүнчлэн багшийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх хэрэгтэй. Хүүхдэд дүн тавьж байгаа нь хуурамч тогтолцоо. Тиймээс бид хүүхдийн сурах арга барил, чадварт тулгуурлаж ахиц, дэвшлийг нь үнэдэг байя гэж байгаа" гэсэн юм. 

Өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн Боловсролын тухай хууль нь 2002 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Өнөөдрийг хүртэл нийтдээ 31 удаа өөрчлөлт орсон байдаг. Боловсролын хуулийг дагалдан Дээд боловсролын тухай хуульд 11 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 14 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан аж. 

Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар боловсролын бүх түвшний хуулиудыг багцаар нь оруулж ирж, уялдаа холбоог хангаж байгаа гэдгээрээ давуу талтай байна. 

Энэ удаагийн багц хуулийн шинэчлэлээр боловсролын байгууллагуудын чанарын ялгааг арилгах гол зорилго тавьж байна. Хүүхэд бүр гэрт хамгийн ойр сургууль, цэцэрлэгээс чанартай боловсролын үйлчилгээ авах бүх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд хөтөлбөрийн шинэчлэл, санхүүжилтийн тогтолцоо, үнэлгээний тогтолцоо, багшийг тасралтгүй хөгжүүлэх, засаглалын оновчтой шийдэл, цахим шилжилт гэсэн асуудлуудыг иж бүрэн шинэчилж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18