Төрийн нэр хүндийг унагаж байгаа ёс зүйгүй албан тушаалтнуудтай нийтээрээ тэмцэхийг уриалав

М.Төгөлдөр
2023/05/04

Монгол төрийн нэр хүнд унаж, төрийн албан хаагчид нийтээрээ ад үзэгдэж байгаа нь цөөхөн хэдэн ёс зүйгүй албан тушаалтнуудаас шалтгаалж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарууллаа. Тэрээр Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх сургалт, хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ УИХ-аар хэлэлцэн баталж буй Төрийн албаны ёс зүйн тухай хуулинд туссан онцлох зохицуулалтуудыг танилцуулсан юм. 

Тухайлбал, тус хуулийн хүрээнд төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, бусад төрийн албан хаагчдад нөлөөлөх, шахаж шаардах, дарамтлах зэргээр ёс бус үйлдэл гаргахыг хязгаарлаж байгааг онцолсон. Мөн цөөн зарим албан тушаалтнуудаас болж Монгол төрийн нэр хүнд бүхлээрээ унадаг байдалтай нийтээрээ тэмцэхийг уриалав. Ингэхдээ шинээр батлагдаж буй Төрийн албаны ёс зүйн тухай хуулинд туссан байгууллага бүрт Ёс зүйн дэд хороод хараат бусаар ажиллана. Аливаа зөрчлийг төрийн албан хаагчид ёс зүйн хороонд мэдэгдэж, мэдээлэл өгч байх нь чухал. Ингэснээр ёс зүйн хороод нь нэг талаасаа төрийн албан хаагчдыг даргаас хамгаалах хамгаалалт болно гэдгийг онцолсон юм.


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18