“Гэрэгэ” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

Ц.Цэрэнбадам
2023/05/01

Монгол улсын засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа.

 Сенчири-2 төслийн хүрээнд "Гэрэгэ" бондыг төлөх валютын нөөцийг бүрдүүлсэн бөгөөд Монгол улсын гадаад валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлэхгүй байна. Л.Оюун Эрдэнийн Засгийн газар сүүлийн гурван жилийн хугацаанд 1,6 тэрбум ам долларын өрийн зохицуулалтын амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа. Засгийн газар 2016 онд авсан “Кредит свисс” банкны 60 сая ам долларын синдикат зээлийг 2021 оны 3-р сард бүрэн төлсөн бол 2016 онд гарсан “мазаалай” бондын үлдэгдэл 132,6 сая ам долларыг 2021 оны 4-р сард бүрэн барагдуулсан юм. Мөн 2012 онд босгосон “Чингис” бондын өрийн 136,8 ам долларыг 2022 оны 12-р сард хугацаанд нь төлж барагдуулаад байна.

 Өнөөдөр “Гэрэгэ” бондын үлдэгдэл 368,7 сая ам долларын өрийг бүрэн төлж байна. Цар тахал, ОХУ, Украйны дайнаа шалтгаалсан эдийн засгийн хүнд үед Монгол улс бондын өр төлбөрийг тогтмол барагдуулж, дефолт болох эрсдэлээс хамгаалж, зээлжих зэрэглэлээ тогтвортой хэвээр хадгалж чадлаа. 2023 оны 12-р сарын 25- нд төлөх “Самурай” бондын 30 тэрбум иенийн эх үүсвэрийг хадгалсан байна. Харин 9-р сард төлөх ёстой “Евро” бондын 500 сая долларын өр дарах эх үүсвэрийг бэлдэхээр зорьж байна. Ингэхдээ “Хөгжлийн банк”-ны чанаргүй зээлийн эргэн төлөлт болон бусад эх үүсвэрүүдийг цуглуулж, “Евро” бондын өрийг төлнө. 

Л.Оюун Эрдэнийн Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш ний 5,9 их наяд төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулаад байна. Ингэснээр 2020 оны эцэст ДНБ-ний 62.3 хувьд хүрээд байсан өрийн дарамт /ӨҮЦ/ 52.4 хувьд хүрч буурчээ. Энэ нь Монгол улсад итгэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа том үзүүлэлт юм. Оны эцэст 8.0 тэрбум ам доллар болж буураад байна.



1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18