"Моннис" группээс Монгол Улсын 25 дахь аварга О.Хангайд "New Nissan PATROL Ү62" автомашиныг гардуулан өглөө

М.Төгөлдөр
2023/04/29

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Монгол Улсын аварга Оргихын Хангайд түрүү бөхийн шагнал болох 70 жилийн түүхт Шинэ загварын "New Nissan PATROL Ү62" автомашиныг Моннис Группийн удирдлагууд албан ёсоор өнөөдөр гардуулж өгсөн байна.

Монгол Улсын аварга О.Хангайд Төрийн их баяр цэнгэл наадамд цаашид олон түрүүлэхийн ерөөл өргөж, нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө зохион байгуулдаг ажил үйлсэд нь нийт Моннис группийн хамт олны зүгээс амжилт хүссэн байна.

Улсын аварга О.Хангай нь Тоёото компаниас Улсын баяр наадмын түрүү бөхөд олгодог "Ланд круйзер" маркийн автомашиныг 2022 онд ЭНЭШҮТ-ийн хүүхдийн тасгийг тохижуулахад зориулсан бөгөөд хүүхэд багачууд, ахмадуудын эрүүл мэнд болон нийгмийн сайн үйлсийн төлөөх бусад олон аянд оролцон одоогоор 560 гаруй сая төгрөгийг хандивлаад байгаа аж.


2
angry
0
care
1
haha
4
liked
2
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18