“Korea culture festival” Солонгосын соёлын өдөрлөг болно

М.Төгөлдөр
2023/04/27

2023 оны 05-р сарын 4-5ны өдрүүдэд Улаанбаатар хотод Монгол, Солонгосын оюутан залуучуудын хамтарсан найрамдалт соёлын харилцааг тогтоох “Korea culture festival” болох гэж байна.

К.конект нь Ази, Африк, Европ тив болон дэлхий даяар Солонгос улсын соёл хөгжлийг сонирхдог залуучуудад онцгой сонирхолтой хөгжлийн контентуудыг зориулан зохион байгуулж аз жаргалтай амьдрах аргыг зааж сургаж мөрөөдлийг суулгаж өгдөг Глобал гадаад харилцааны төрийн бус байгууллага юм. 2020 оноос эхлэн онлайн платформ болох ZOOM-ээр “Korean class” хөтөлбөрийг амжилттай явуулж цаг хугацаа орон зайг хязгаарлахгүйгээр Солонгос улсын соёлыг дэлгэрүүлж сэтгэлийн боловсролыг дэлхий даяар түгээж, залуучуудыг нөхөрлүүлж харилцан хамтран өсч хөгжих боломжийг нээж өгсөөр ирсэн. Энэ удаад 5 дахь улирлын үйл ажиллагааг дэлхийн олон улс орны залуучуудад амжилттай явуулж байна. Монгол улсаас 200 гаруй сурагчид Korean class хөтөлбөрийн 5-р ээлжинд хамрагдаж Солонгос улсын соёлын онцгой хөтөлбөрүүд, мөн амьдралыг өөрчлөгч шинэ хөдөлгөгч хүч болдог сэтгэлийн боловсролыг суралцаж амьдралаа өөрчилж байна.

2023 оныг Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан Korean class хөтөлбөрт сургалтын төгсөлтийн ёслолыг Монгол Солонгос залуучууд хамтран Улаанбаатар хотод тэмдэглэх юм.

Энэ өдрүүдэд Солонгосын алдарт K-поп бужиг дуу хөгжим, мюзикл тоглолт, Солонгосын соёлыг түгээж үзэсгэлэн, хагас зуун жилийн дотор Солонгос улсыг гайхалтайгаар хөгжүүлж өөрчилсөн сэтгэлийн боловсролын лекц сургалт болон аз жаргалыг төрүүлэх онцгой сонирхолтой үзүүлбэрүүд болно. 2023 оны 05-р сарын 4-ний Пүрэв гарагт 12:00 цагаас 13:40 хүртэл Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн 1 дүгээр байрын 2 давхарт Солонгосын үндэсний хувцас “Ханбуг” өмсөх, Далгона хийх, үндэсний тоглоом тоглох зэрэг Солонгосын соёлыг сонирхуулсан үзэсгэлэн болно. Үдээс хойш 14 цагт Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн соёл урлагийн зааланд оюутнуудад зориулсан Korea Culture Festival үргэлжлэнэ. Орой 19 цагт Монголын Хүүхдийн Ордонд Улаанбаатар хотын иргэдэд зориулсан урлагийн тоглолт, сэтгэлийн боловсролын лекц, үзэсгэлэн болно. Тоглолтыг үзэхийг сонирхсон бүх хүмүүс үнэ төлбөргүй оролцоно.

5 дугаар сарын 5, Баасан гарагт 12 цагт Этүгэн Анагаах Ухааны Их Сургуулийн 4 дүгээр байранд Солонгосын соёлын үзэсгэлэн нээгдэж, үдээс хойш 14 цагаас Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд Festival болно. Төгсгөлд нь Korean class сургалтын 5-р ээлжийн төгсөгчид болон Korea Culture Festival-ын сайн дурын ажилтны төгсөлтийн ёслолын ажиллагаа болно. Энэхүү үйл ажиллагааг Солонгосын соёлын институт,  Монгол дахь Олон Улсын Сэтгэлийн Боловсролын Төв хариуцан зохион байгуулна. Улаанбаатар хот болон Олон Улсын Залуучуудын Нийгэмлэгийн Сөүл дахь салбараас ивээн тэтгэж байгаа бөгөөд Солонгос улсаас 60, Монгол улсаас 150 сайн дурын ажилтнууд хамтран оролцоно.

Эрхэм хүндэт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Олон улсын Сэтгэлийн боловсролын төв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18