Б.Баяраа: Шилэн Цогоог шүүрдэх хэрэгтэй

М.Төгөлдөр
2023/04/27

Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооноос “5Ш” шүүр ажиллагааны талаар хэвлэлийн хурал зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд “Хүсэлт” хүргүүллээ

Хэвлэлийн хурлаар МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа хэлэхдээ шүгэл ажиллагааны хүрээнд бид бүхний шүгэлдсэн Хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын компанийн Төлөөлөн удирдах зөвлөл буюу Ерөнхий хороонд ажиллаж буй хүмүүс болон УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалт хариуцсан орлогч даргын талаар шүүрдэх оролдлого хийхгүй байгаа, түүнчлэн олон хүнийг сонгон шалгаруулалтгүй тушаалд дэвшүүлэх өөрт нь хамааралгүй бусдаас шалтгаалсан байсаар байтал шүүр ажиллагааны дагуу ажлаас халах мэдэгдэл хүргүүлэх, Шүүр ажиллагаа нь эгэл хүмүүсийн амьдралд дарамт, эрх мэдэлтнүүдийн хувьд өөрсдөд нь дургүй хүмүүсээс салах боломж болж харагдаж байгааг онцоллоо.


Тус албан хүсэлтэд:
1. Улаанбаатар төмөр зам ХНН компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ерөнхий хорооны Монгол талын тэргүүнээр Зам тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх УБТЗ-д ашиг сонирхолын зөрчилтэй байгаа Б.Цогтгэрэл нарын томилгоог буруутгаж дээрх хүмүүсийг УБТЗ-ыг төлөөлөх чадваргүй гэж үзэж байна.
2. Хариуцлага хүлээдэггүй, улсын мөнгө уйлдаггүйн жишгийг үзүүлдэг төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагуудад хариуцлага хүлээлгэдэг жишиг тогтоох шаардлагатай. Д.Мөнх-Эрдэнэ нь хорионоос түр гарч ирээд байхдаа хажуу камерт хоригдож байсан С.Батдөлийн дамжуулсан үгийг нийтэд лайв хийж шүгэлдсэн байдал нь энэ асуудлыг зайлшгүй шалгах шаардлага үүссэнийг нотлоод байгаа билээ.
3. “УБТЗ” ХНН дээр ажлын байрны аливаа төрлийн болон бэлгийн дарамт гарсаар байгаа тухайд шүгэл үлээсэн болно.Жишээ нь ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт нь өөрийн хувийн хэрэгцээнд Ган Зам Пресс Төвөөр “Цаг тооны бичиг” яаралтайгаар хэвлүүлэхэд тус Төвийн дарга удирдлагууд нь ажилчдаа 72 цаг хүртэл илүү цагаар нойр хоолгүй ажиллуулсан боловч одоо хүртэл илүү цагийн хөлсийг олгоогүй болон нөхөн амруулаагүй. Түүнчлэн УБТЗ-ын аж ахуй нэгжүүд дээр ажлын байрны аливаа төрлийн дарамт үргэлжлэн гарсаар байгааг Ёс зүйн хороогоор шийдүүлэх нэрийн дор хууль зөрчин займчуулах үйлдэл үргэлжилсээр байна.


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18