Ж.Бат-Эрдэнэ: 70 тэрбумын авлига нь 700 саяын цементийн хулгайч болоод сэвэгдсэн, Дарханы замыг би холбосон шүү

М.Төгөлдөр
2023/04/27

Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал ес дэх өдрөө үргэлжилж байна. 

ЗТХ-ийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авлига авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй. Шүүх хурлын танхимд тэрбээр "Намайг Дарханы замын тендер будилаантуулсан, дэд сайдын албан тушаал хашиж байхдаа үндэслэлгүй хөрөнгөжсан гэж хорьсон. Гэтэл хоёр хоног Ж.Батзанданы зурагтай эвлүүлээд 70 тэрбум төгрөгийн хахууль авсан гэж зохион байгуулалттай сэвсэн.  Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Дарханы зам 71 сая ам.долларын төсөвтэй. Манайд байгаа 13 мянган км авто замын урсгал зардалд 50 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. 70 тэрбум төгрөгөөр 70 километр зам тавина. Ингэж зохион байгуулалттай сэвэхдээ таван байршлаас сэвсэн байгаа юм. Би энэ чиглэлийн хүн болохоор мэднэ ш дээ. 


Тэсэлгүй би өөрийн хаягаас пост бичсэн. "70 тэрбумын асуудал мөнгөгүй, мөнгө хүсээд байгаа хүнд бол ерөөл ч юм шиг, мөрдөгдөж шалгагдаж байгаа надад хараал ч юм шиг" гэж бичсэн. Тэгээд мөрдөгдөж шалгагдаад ирэхээр 7 тэрбум болоод, 700 сая төгрөг болоод ирсэн. 700 сая цементийн хулгайч. Өнөөдөр 70 сая болж ирж байгаа юм. 

Харин миний бие бүтэн дөрвөн сар борц болтлоо Дарханы зам дээр ажилласан. Намайг очиход овоолсон шороо л байсан ш дээ. Хуулийн дагуу ажилласан. Тэрний дагуу дарханы замыг намар хоёр эгнээг нь холбосон. Энэ нь зарим хүнд таалагддаггүй юм уу хаашаа юм. Прокурорын тогтоол дэндүүлсэн ш дээ. Дара нь Дарханы замын тендерийн үеэр би ажилгүй байсан. Гэтэл дараа нь ХХЗХ-ны орон тооны бус зөвлөх байхдаа гэж оруулж ирж байгаа юм. Ямар нэг байдлаар л яллах гэж байгаа юм" гэв. 


3
angry
0
care
4
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18