Иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан томоохон тохижилтын ажилд нийслэлээс дэмжлэг үзүүлнэ

М.Төгөлдөр
2023/04/27

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамт Баянгол дүүрэгт ажиллаж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил, хог болоод гэрэлтүүлгийн нөхцөл байдлыг шалгасан юм. Тухайлбал, тус дүүргийн 13-р сургуулийн урд талын гараашнуудыг буулгасан бол  40 дүгээр сургуулийн баруун талын болон 13б байрны хойд талын гарааш буулгасан талбайд тохижилт хийж эхэлжээ. Тохижилт хийхдээ иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол зэргийг байгуулж байгаа юм. Иргэд ч гарааш чөлөөлж, ийн тохижуулж байгаад сэтгэл хангалуун байгаа аж.

Орон сууцны дундах талбайд л гэхэд 2005 оноос хойш холбогдох албан тушаалтнууд 4-5 удаа үйлчилгээний барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосныг одоогийн нийслэлийн удирдлагууд чөлөөлжээ. Өдгөө цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж, ногоон байгууламжаар хашлага хийх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байлаа.

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүрэгт 2022 онд 52 байршилд 1085 гарааш буулгасан. Үүнээс 16 байршилд тохижилтын ажил хийлээ. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 55 байршилд хүүхдийн тоглоомын талбай, иргэдэд зориулсан орчны тохижилт, авто зогсоол хийсэн. Энэ онд 32 байршилд 674 гарааш буулгахаар төлөвлөөд, ирэх долоо хоногоос ажил эхэлнэ. Үүнээс есөн байршилд нь тохижилт хийхээр төлөвлөсөн бөгөөд цаашид бүх байршилд иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан тохижилт хийнэ. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 40 байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Мөн явган замын ажлыг иргэдийн хүсэлтэд тулгуурлан хийж гүйцэтгэж байна. Өнгөрсөн онд л гэхэд 38 байршилд 16,000 ам метр орчим явган замыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд 14,000 орчим ам метр явган замыг хийхээр төлөвлөсөн” хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Тохижуулах  байршлуудаа болон шаардлагатай хөрөнгийг тодорхой болгох шаардлагатай. Иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан томоохон тохижилтын ажилд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлнэ. Нийслэлийн Засаг даргын хувьд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн зам, орчны тохижилт, гарааш буулгалт хийсэн газруудын тохижилтод ихээхэн анхаарч байгаа. Дүүргийн хувьд ч тодорхой байршилд бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа хийх шаардлагатай” хэмээлээ. Түүнчлэн энэ үеэр нөөцийн махны борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч байгааг хэлж байлаа. Ерөнхий менежер холбогдох албаныхны хамт цаашид бусад дүүрэгт мөн ажиллах юм.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18