Англи улс цахилгаан тамхины тусламжтайгаар 2030 он гэхэд тамхидалтын түвшнийг 5%-д хүргэнэ

М.Төгөлдөр
2023/04/27

Улс үндэстний эрүүл мэндийг сайжруулах, тамхины хэрэглээг бууруулах зорилготой “Swap to stop” шинэ схемийн дагуу нэг сая тамхичин янжуур тамхиа цахилаан тамхиар солихыг дэмжихээр боллоо.

Уг схем нь дэлхийд анхдагч болж байгаа бөгөөд янжуур тамхи хэрэглэгч 5 хүн тутмын нэг нь цахилгаан тамхины анхдагч хэрэглээний багц, сэтгэлзүйн зөвлөгөө, бусад тамхинаас гарах үйлчилгээнд хамрагдах юм. Ингэснээр Англи улсын ЗГ-аас зарласан 2030 он гэхэд тамхидалтын түвшнийг 5% буюу түүнээс доош байлгах амбицад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Орон нутгийн эрх баригчдыг энэ оны сүүлээр уг хөтөлбөрт оролцохыг урьж, тус бүр өөрийн харьяа иргэдийн хэрэгцээнд тохирсон схемийг боловсруулж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх бүсийг шийдэх болно гэв.

Их Британийн Парламентын  Төрийн нарийн бичгийн даргын анхан шатны тусламж, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч Нил О’Брайен өнөөдөр хэлсэн үгэндээ орон нутгийн схем амжилттай хэрэгжсэний дараа жирэмсэн эмэгтэйчүүдэд тамхи татахаа болиход нь туслах санхүүгийн урамшуулал олгоно гэж мэдэгдлээ. Үүнд, ирэх оны эцэс гэхэд тамхи татдаг бүх жирэмсэн эмэгтэйчүүдэд зан үйлийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ваучер санал болгох ажлууд хэрэгжих юм.

Мөн иргэдийг тамхинаас гарах сэдэл өгөх зорилгоор эерэг мэдээлэл агуулсан мессежийг тамхины хайрцаг дээр заавал байршуулах талаар Засгийн газар зөвлөлдөх юм.

Нэмж дурдахад өсвөр үеийнхэн болон тамхи татдаггүй хүмүүсийн дунд түгээмэл болж буй цахилгаан тамхины хэрэглээг зогсоох арга хэмжээний хүрээнд хууль бус худалдааг таслан зогсоох болно гэжээ.

Эрүүл мэндийн яамыг төлөөлөн Нейл О’Брайен хэлэхдээ:

“Насаараа янжуур тамхи татсан 3 хүн тутмын 2 нь тамхинаас болж нас бардаг. Тамхи бол албан ёсоор худалдаанд байгаа үхэлд хүргэдэг цорын ганц бүтээгдэхүүн юм.”

“Бид нэг сая янжуур тамхи хэрэглэгчдэд тамхинаас гарахад нь шинэ тусламж санал болгож байна. Бид дэлхийн хэмжээнд анх удаа үндэсний "swap to stop" хөтөлбөрийг санхүүжүүлэх болно. Бид зөвлөлүүд болон бусад албаны хүмүүстэй хамтран Англи даяар нэг сая тамхи татдаг хүмүүст үнэ төлбөргүйгээр цахилгаан тамхи хэрэглэх хэрэгсэл санал болгоно.”

Шинэ бодлогын хүрээнд 3 зүйлийг зорилго болгож байна. Үүнд: аль болох олон янжуур хэрэглэгчдийг тамхинаас татгалзуулах, тамхи огт хэрэглэдэггүй болон насанд хүрээгүй иргэдэд янжуур болон цахилгаан тамхийг хэрэглүүлэхгүй байх, мөн, цахилгаан тамхийг янжуураас татгалзуулах хэрэгсэл болгох зэрэг гэжээ.

Тамхиа орхисон хүмүүсийн хувьд нэг жилийн дараа зүрхний шигдээсийн эрсдэл хоёр дахин буурч, эцэст нь эмнэлгийн орон дээр хэвтэх эсвэл түүнээс ч дордох эрсдлээс хоёр дахин хамгаалагддаг байна.

Мөн схемийн хүрээнд илүү олон эмэгтэйчүүдийг тамхигүй жирэмслэхийг дэмжсэнээр нярайн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай эрүүл мэндийн асуудалтай, тураалтай, дутуу хөгжсөн нярайн тоог бууруулна. Мөн зулбах, амьгүй төрөх эрсдлийг бууруулна гэж үзэж байна.

“Тамхидалтын түвшнийг бууруулснаар янжуур тамхи татахтай холбоотой өвчлөлийн тоог бууруулж, улмаар Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ /NHS/-ний хүлээлгийн дарааллыг багасгах нь нэн тэргүүний зорилтуудын нэг юм” гэжээ.

Эх сурвалж: https://www.gov.uk/government/news/smokers-urged-to-swap-cigarettes-for-vapes-in-world-first-scheme


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 9 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 9 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 9 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 14 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 14 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27