Хотын дарга АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Ричард Буангантай уулзлаа

М.Төгөлдөр
2023/04/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буангантай өнөөдөр уулзлаа. Шинээр томилогдсон Элчин сайдтай танилцах уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг шаардлагатай байгаа салбар, чухал ажлуудын талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон танд баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд бидний урилгыг хүлээн авч “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-д оролцсонд талархал илэрхийлье. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түншлэлийн харилцаатай орнууд болсонд туйлын баяртай байдаг. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээн дэх нэгэн том ажлын биелэл нь Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь Компакт гэрээ амжилттай хэрэгжиж байгаа явдал. Цэвэр усны нөөц тулгамдсан асуудал болоод буй энэ цаг үед энэ салбарт цаашид АНУ-тай нягт хамтран ажиллах болно хэмээлээ.

Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрбээр танилцуулж, тэдгээрийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцолсон юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган:

-Улаанбаатар хотын талаар дэлгэрэнгүй ойлголт өгч, тайлбарласанд баярлалаа. Улаанбаатар бол амьдрахад, дипломат үүргээ гүйцэтгэхэд тун таатай хот байна. “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-д оролцохдоо Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн хэрэгжүүлж буй бодлого, алсын харааны талаар ихээхэн ойлголт, мэдээлэл авсан. Цаашид хамтын ажиллагааны бүхий л салбарт харилцан дэмжиж ажиллахдаа таатай байх болно гэлээ.

Улаанбаатар нь АНУ-ын Денвер хоттой ах дүүгийн харилцаатай бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2006 онд Их тойруугаас Сэлбэ голын баруун эрэг дагуу Бээжингийн гудамж хүртэлх хэсгийг “Денверийн гудамж” хэмээн нэрлэсэн байдаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18