Үйл явдал: "Шүүр ажиллагаа"-ны талаар мэдээлэл хийнэ

М.Төгөлдөр
2023/04/27

08.30-12.30 “Блю Скай” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын  тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгч нарт танилцуулах сургалт, мэдээлэл өгнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЖДҮ-ийн газар/SME Agency of Mongolia хамтран зохион байгуулж байна. Утас: 9904-7909

09.00 “Холидэй Инн” зочид буудалд: Уур амьсгалын ногоон сангийн хурал болж, тус сангийн санхүүжилтээр 2024-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тэргүүлэх салбарууд, тэдгээрийн төлөвлөгөө, оролцогчдыг тодорхойлон танилцуулна. Утас: 8803-8882.

10.00-11.00 УИД-ийн өмнөх талбайд: Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох “It Takes A World” кампанит ажлын хүрээнд "Найз байя” үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг үндэсний аяныг олон улсын “Дэлхийн зөн” байгууллага болон “Гэрэл плас медиа холдинг" зохион байгуулна. Утас: 9913-5626.

11.30 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Хууль эцэслэн батлахад өгсөн саналыг УИХ-ын Тамгын газар хууль зөрчин, нууцалж буй талаар, уг мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-ын Тамгын газраас шаардаж, "Мэдэх эрхтэй" аян өрнүүлж “Цогц” хөгжлийн Үндэсний төвөөс мэдээлэл хийнэ. Утас: 9950-9057, 8904-1916.

11.40-12.00 Хил хамгаалах ерөнхий газарт: Хилийн цэргийн 0288 дугаар ангид байлдааны туг гардуулах ажиллагаа болно. Байлдааны туг, үнэмлэх гардуулахад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХЕГ-ын удирдлага, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үе үеийн удирдлага алба хаагчид оролцоно.

11.00 МҮЭ-үүдийн холбооны байранд: Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна. Утас: 9914-9240, 9908-4077.

19.00 4 дүгээр сард тохиодог олон улсын “Мэдээлэл, технологийн салбарын охидын өдөр”-ийг энэ жил “Digital skills for life” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг угтсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” уулзалт болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18