ЗГ: Японд суух элчин сайдаар Б.Баярсайханыг томилов

Н.Мижидмаа
2023/04/26

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаад улсад суух зарим элчин сайд, консулыг томилов.

 Тодруулбал,   Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Б.Баярсайханыг томилжээ. 

Япон улсад суух Элчин сайдаар суух Б.Баярсайхан гэж хэн бэ?

Б.Баярсайхан 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 1992 онд Нийслэлийн 13-р дунд сургууль, 1994 онд Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн яамнаас Япон улсад суралцаж, Япон хэлийг 1-р түвшинд /N1/ сурч эзэмшсэн, 1997 онд Япон улсын Ниппон инженерийн коллежийг Мэдээлэл технологи, ШУТИС-ийг Цахилгаан систем автоматжуулалтын инженер мэргэжлээр тус тус төгссөн. 2017 онд СЭЗИС-ийг Бизнесийн удирдлагын магистр, 2020 онд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг эдийн засгийн түншлэлээр дэмжих нь (Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн жишээн дээр)” сэдвээр Төрийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан. Мөн ХБНГУ-д Банкны менежмент, АНУ-д Төр хувийн хэвшлийн түншлэл, Хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, БНХАУ-д Засаг захиргаа, бүс орон нутгийн хөгжлийн төлөвлөлт сэдвээр, Удирдлагын академид Төрийн захиргааны /Тэргүүн түшмэл/ чиглэлээр тус тус суралцсан. 1998-2009 онд Япон улсад “JP Morgan Securities”, “Credit Saison Group” зэрэг компаниудад, 2009-2016 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байсан. 2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргын Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хариуцсан орон тооны бус зөвлөх, Гадаад бодлогын зөвлөхөөр, 2016-2020 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргаар, 2020-2022 онд Гадаад харилцааны яам, Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яаманд зөвлөх, Худалдаа, эдийн засгийн хэлтсийн даргаар, 2022 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, “Монгол Японы Тогтвортой Хөгжлийн Нийгэмлэг” НҮТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна. 

Мөн БНСУ-д суух Элчин сайдад  Энхбатыг, Канад улсад суух Элчин сайдад Э.Сарантогосыг томилсон байна. Харин  БНХАУ-ын Хөх хотын консулаар Ш.Оргилыг томилжээ. 


9
angry
0
care
1
haha
15
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18