Х.Нямбаатар: Монгол Улсын нийт патентын мэдүүлэгт хамаарах зохион бүтээгчдийн 30 хувь нь эмэгтэй зохион бүтээгчид байна

Н.Мижидмаа
2023/04/26

Хууль зүйн сайд Х.Нямбаатар: Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монголын оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан үндэсний баялаг-оюуны үнэт зүйлийг бүтээн дэлгэрүүлэх, хамгаалах их үйлсэд мэдлэг, чадвараа зориулан ажиллаж байгаа шилдэг зохион бүтээгчид, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдэд чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Оюуны өмч нь бидний амьдралын чанарыг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц болох инноваци, бүтээлч байдлыг дэмжиж байдаг онцлогтой.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас энэ жил зохион бүтээл туурвигч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, идэвхжүүлэх зорилгоор “Та чадна”, “Эмэгтэйчүүд ба оюуны өмч: эмэгтэйчүүдийн инноваци, бүтээл туурвих үйл ажиллагааг идэвхжүүлэх нь” уриан доор Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа онцлогтой.

Тус байгууллагаас гаргасан статистик мэдээгээр Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан олон улсын патентын нийт мэдүүлэгт хамаарах зохион бүтээгчдийн 17 хувийг эмэгтэй зохион бүтээгчид эзэлдэг байна.

Монгол Улсын хувьд нийт патентын мэдүүлэгт хамаарах зохион бүтээгчдийн 30 хувь нь эмэгтэй зохион бүтээгчид байгаа төдийгүй БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1986 оны 283 дугаар тогтоолоор “Шилдэг зохион бүтээгч” цол тэмдгийг бий болгосноос хойш нийтдээ шилдэг 115 зохион бүтээгч тодорсны 28 нь эмэгтэй зохион бүтээгч байдаг.

Цаашид оюуны өмчийн байгууллагаас оюуны өмчийн тогтолцоогоор дамжуулан жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оюуны өмчийг хамгаалах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засаг, нийгэмд өөрчлөлт гаргах орчин үеийн технологи, шийдлүүдийг хөгжүүлэх чадавхыг бэхжүүлэх талаар тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд байна.

Улс орны эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн зохион бүтээгчид, соёл урлаг, аж үйлдвэрийн идэвхтэн эмэгтэйчүүд, оюуны өмчийн байгууллагын нийт албан хаагчид, ахмад ажилтнууд Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 17 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 17 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 18 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 19 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 19 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 19 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27