Сэрэмжлүүлэг: 12 настай охиныг хүчиндэх гэж байгаад баригджээ

М.Төгөлдөр
1 цагийн өмнө

Бага насны охидтой фэйсбүүк хуудсаар танилцаж, улмаар нүцгэн зураг, бичлэгийг нь хуурч аван бэлгийн харьцаанд орохыг шаарддаг этгээдийг цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь саатуулжээ.
Тодруулбал, тухайн этгээд нь өчигдөр Налайх дүүрэгт зургадугаар ангийн сурагч охиныг өөрийн приус маркийн автомашинд суулган, хээр аваачиж хүчиндэх гэж байхад нь цагдаагийн алба хаагч таслан зогсоож, баривчилсан байна.
Шалгалтын явцад тухайн этгээд нь гар утас, фэйсбүүс чатаар олон охидтой харилцаж, мессеж бичсэн нь илэрчээ. Үүгээр зогсохгүй гурван охиныг дарамтлан бэлгийн харьцаанд орохыг шаардсан чат илэрсэн байна.
Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг ялладагчаар татаж, цагдан хорьжээ.

Ташрамд, бага насны охидыг бэлгийн дарамтанд оруулж, хүчиндэх энэ төрлийн хэрэг сүүлийн жилүүдэд олширч байна. Цагдаагийн байгууллагаас охидын ирээдүйг хамгаалан, гэмт этгээдүүдийг илрүүлж байгаа ч эцэг, эхчүүд охиддоо тавих хяналтаа сайжруулах шаардлага бий. Ялангуяа бага насны охидынхоо цахим хэрэглээнд хянадт тавьж, ямар хүнтэй харилцаж байгааг нь асууж, илэн далангүй ярилцаж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь чухал юм.


93
angry
2
care
4
haha
5
liked
3
love
21
sad
16
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18