Гаалийн байгууллагад 400 гаруй сул орон тоо байна

М.Төгөлдөр
4 цагийн өмнө

ГЕГ-аас “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлгийг алба хаагчдынхаа дунд анх удаагаа зохион байгуулсан байна.

Гаалийн байгууллагад өнөөдрийн байдлаар 400 гаруй сул орон тоо байгаагаас орон нутаг буюу хилийн боомтуудад ажиллах хүн хүчний дутагдал их байгаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байгаа аж. Алба хаагчид хилийн боомтод ажиллаж, амьдрах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах шаардлага тулгардаг байна. Тиймээс албан хаагчдын сэлгэн ажиллуулах журмыг хэрэгжүүлэх тухай эхний хэлэлцүүлгээс хүний нөөцийн мэдээллийг ил тод болгох, томилолтоор ажиллах хугацааг тодорхой байлгах, программ ашиглан, хүний оролцоогүйгээр хуваарийг хийх зэрэг саналууд гарч гаалийн байгууллагын удирдлага болон нийт албан хаагчид дэмжсэн байна.

Цаашид гаалийн байгууллагын хүний нөөцийг ойрын болон дунд, урт хугацаанд төлөвлөх, одоо байгаа сургалтын төвийн эрх хэмжээг өргөтгөх замаар гаалийн албан хаагчдыг хэрэгцээтэй байгаа мэргэжлээр мэргэшүүлэх, давтан сургах ажилд анхаарч хүний нөөцийн нөхөн хангалтыг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүссэн тухай хэлэлцэж, санал нэгджээ. 


2
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18