ТАНИЛЦ: Бүгд Найрамдах Польш Улсын талаарх 10 онцлох баримт

Л.Бямбажав
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда ирэх долоо хоногт Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

 Айлчлалтай холбогдуулан Бүгд Найрамдах Польш Улсын талаарх онцлох баримтуудыг хүргэж байна.

  • Польшийн төрт улсын түүх X зууны үеэс эхлэлтэй гэж үздэг.
  • 37 сая 890 гаруй мянган хүн амтай. Нийслэл Варшав хотод 1 сая 800 орчим мянган хүн оршин суудаг. Үндсэн шашин нь Ромын католик.
  • Нутаг дэвсгэрийн хэмжээ 312, 679 км2. ОХУ, Литва, Беларусь, Украин, Словак, Чех, Герман Улстай хиллэдэг.
  • Парламентын засаглалтай. Сейм, Сенат гэсэн хоёр  танхимтай бөгөөд Сейм нь 460, Сенат нь 100 гишүүнтэй. Гишүүд дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог. Ерөнхийлөгч Анджей Дуда 2020 онд таван жилийн хугацаагаар дахин сонгогдсон. 
  • Үндэсний баяр нь Үндсэн хуулийн өдөр /5 дугаар сарын 3/, Тусгаар тогтнолын өдөр /11 дүгээр сарын 11/.
  • Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны байдлаар 674.15 тэрбум ам. доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 18,221.63 ам.доллар.
  • Эдийн засгийн гол салбар нь аж үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, металлурги, уул уурхай.
  • Байгалийн баялаг: Нүүрс, хүрэн нүүрс, байгалийн хий, хүхэр, калийн давс, асбест, төмөр, мөнгө, никель хүдэр, алт, зэс, цайр, занарын хийн баялаг нөөцтэй.
  • Мөнгөний ханш: Польш злот. 1 евро = 4.70 злот. 1 ам.доллар = 4.39 злот
  • БНПУ 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбоо, 2007 онд Шенгений гэрээнд гишүүнээр элссэн.

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18