ЧУУЛГАН: Нам улсын төсвөөс авсан мөнгөө тайлагнана

Л.Бямбажав
Өчигдөр

УИХ-ын чуулганы өчигдрийн /2023.04.14/ хуралдаан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэн дэмжлээ. 

УИХ-ын гишүүд хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хоёр сонгуульд дараалан нэр дэвшүүлээгүй төдийгүй парламентад суудал аваагүй намыг идэвхгүй байдалд оруулах зохицуулалтыг хэрэглэж болох эсэх, улс төрийн намыг бодлого, хөтөлбөр боловсруулдаг, судалгаа хийдэг институц болж төлөвших түлхэц үзүүлэх хуулийн зохицуулалтыг илүү тодорхой оруулах, нам дэргэдээ сантай байх талаар байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төслүүдийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтэй нийцүүлэх, намуудыг ил тод болгох, цахимжуулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд намуудын хүлээх үүрэг хариуцлагыг сайжруулах зэрэг асуудлыг хөндөв. Мөн намын гишүүний татварын дээд хэмжээг хэрхэн тогтоосон, хууль батлагдсанаар Монголын улс төрийн салбарын хөгжлийн хандлага хэрхэн тогтох зэргийг асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал намуудыг хариуцлагатай болгоход чиглэсэн зарим босго, шалгуур нь хэт өндөр буюу зөвхөн эрх барьж байгаа нам л хангаж чадахуйц түвшинд байна хэмээн үзэж буйгаа илэрхийлж, улс төрийн харилцаанд төрийн оролцоог хэт нэмэгдүүлсэн байгааг шүүмжилсэн юм. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, П.Анужин, Ц.Идэрбат нар жендерийн тэгш байдлыг хангаж буй болон улс төрийн намын дотоод алдчилал, бүтцийн төлөөллийг хүлээн зөвшөөрөхтэй аолбоотой нарийвчилсан зохицуулалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, хянах, төрөөс буюу улсын төсвөөс санхүүжүүлэх сонгогчдын саналын болон суудлын санхүүжилтыг тооцох аргачлал зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариулт өгөв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулахдаа Улсын Их Хуралд суудалтай, суудалгүй бүх намаас санал авч, эрдэмтэн, судлаачдын багийг ажиллуулсан гэдгийг хэлж, намуудыг хариуцлагажуулах, хатуу гишүүнчлэлээс татгалзах, бодлого, судалгааны институциудээ нийт санхүүжилтийнхээ 30 хувиар санхүүжүүлэх, тодорхой хүрээнд хандив, тусламжийг хориглох, нэр дэвшүүлэх гишүүдээсээ хандив авахгүй байх, сонгогчдын 2.0 хувийн санал авсан байх, шинээр нам байгуулах шат дамжлагыг нэмэгдүүлж, сонгуулийн байгууллагаар хянуулах замаар Дээд шүүхэд бүртгүүлдэг болох зэрэг нарийвчилсан зохицуулалт нь улс төрийн намуудыг төлөвшүүлэх, чадавхжуулах, улс төрийн салбарыг эрүүлжүүлэхэд чиглэж буйг онцолж байлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, улс төрийн нам бол өөрөө өөрийгөө засагладаг, олон нийтийн байгууллагын статустай, эрдэмтэн, судлаачдын нотолгоонд суурилсан байр суурийг хүчтэй илэрхийлдэг байгууллага болохыг дурдан, төсөлд төрийн буюу хөндлөнгийн байгууллагын оролцоог түлхүү оруулж, намын гишүүд өөрсдөө өөрсдийгөө хэрхэн засаглах тухай зохицуулалт бага байгааг анхааруулсан юм. Түүнчлэн Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжид нийцүүлэх шаардлагатайг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хатуу гишүүнчлэлийг нэгмөсөн халах, сонгуулийн байгууллагаар дамжуулан дээд шүүхэд бүртгүүлдэг болох шат дамжлагыг эргэж харах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18