“Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

М.Төгөлдөр
Өчигдөр

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэн тавдугаар сарын 19-21-нд “Мишээл экспо” төвд болох бөгөөд ес дэх жилдээ зохион байгуулж буй юм.

Тус үзэсгэлэн нь жилээс жилд цар хүрээгээ тэлж, 21 аймгийн төлөөлөл оролцох болсон. Тэд нутгийнхаа шинэ бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээ, зорин очих онцлох газруудын маршрут, үйлчилгээний байгууллага, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг бүхий л мэдээллээ олон нийтэд, аялал зохион байгуулагч тур оператор, агентуудад сурталчлан танилцуулдаг. Мөн дотоод, гадаадын аялал зохион байгуулдаг тур оператор, авиа компаниуд аяллын бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчлан борлуулалт хийхийн зэрэгцээ монголчуудын аялах, очиж амрах дуртай гадаадын улс орнуудаас аялал жуулчлалын байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцдог болсон.

Энэ үеэр иргэд, аялагч та бүхэн мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой. Тус үзэсгэлэнг анх удаа олон улсын шинж чанартайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Цайны замын олон улсын аялал жуулчлалын гишүүн байгууллагуудын санал солилцох уулзалтууд болно. Уулзалтад мөн ОХУ, БНХАУ-ын гишүүн хотуудын аялал жуулчлал хариуцсан байгууллагуудын төлөөлөл оролцож, гурван орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох юм.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18