С.Оюун: Хэргийг илрүүлж чадахгүй бол ядаж хүн битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсдэг болсон

Л.Бямбажав
Өчигдөр

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан түүний дүү С.Оюун хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.   


Энэ үеэр С.Оюун: Өнөөдөр миний ах С.Зориг 61 нас хүрэх байсан. Бид энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг.  Гэвч жил бүр төрсөн өдрөөр нь хэргийн талаар ярьдаг. Өчигдөр мэдээлэл сонссон. Миний бие гадаадад амьдарч байгаа, цөөн хоногоор ирсэн. хэргийн талаарх мэдээллийг уншиж, сонсож байгаа.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж бодож байна. 2016 оны намар хэрэг шүүх рүү явахаар болсон, хэргийн материалтай танилцаж болно гээд анх удаа би танилцаж байсан. Анхны шатны шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сард болсон. Тэр үед анхнаасаа огт итгэл үнэмшилгүй байна гэдгийг хэлж байсан. Гол нь бүх хэргийг төрийн нууцад авч, дээрээс нь шүүх хурлыг хаалттай явуулж байгааг эсэргүүцэж, манай гэр бүлийнхэн оролцоогүй. Эргэлзэж байгаагаа ч хэлж байсан. 

 Хамгийн гол нь, төрийн нууц учир яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй байсан. Манай гэр бүл УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хэргийг нууцаас гаргах ёстой гэдэг асуудлаар удаа дараа шаардаж байсан.

Харамсалтай нь, хэрэг гурван шатны шүүхээр явж батлагдаад, тэр хүмүүс шоронд орсныг би хэлмэгдсэн гэж боддог.

 ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж хоёр, гурван жилийн жилийн өмнөөс хэргийг нууцаас гаргахыг санаачилсан. Манай өмгөөлөгч мөн адил нууцаас гаргахыг шаардлагыг тавьж байсан. Нууцаас гарч байж л үнэмшилтэй юу, үгүй юу гэдгийг хуульч, өмгөөлөгчид мэднэ. Хэдий нууцаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан ч прокурор дээр шат шатандаа бүтэн хэрэгжиж дуусаагүй байгааг хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.

Ний нуугүй хэлэхэд, энэ хэргийн захиалагч, гүйцэтгэгчийг нь илрүүлж чадахгүй олон жил явлаа. Сүүлдээ бид илрүүлж чадахгүй бол ядаж хүн битгий хэлмэгдүүлээсэй гэж санаа зовж байсан" гэлээ.  


0
angry
0
care
0
haha
9
liked
5
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18