Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

М.Төгөлдөр
2023/04/20

Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум өнөөдөр эхэллээ. Форумаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, төр хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар болон Монгол дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, хамтын ажиллагаат олон улсын банк санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл, дэлхийн хотуудын зочид, бизнес эрхлэгч бүхий 400 орчим зочид төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа хөрөнгө оруулалт, түншлэлийн форумыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэв. 

Тэрбээр Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын хамгийн том суурь нь эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэг юм гэдгийг тодортголоо. Мөн эдийн засагт үзүүлсэн цар тахлын хүндрэлийг богино хугацаанд даван туулж, хэвийн байдалд эргэн орж буй үйл явц нь төрийн бодлого, шийдвэрийг хүлээн авч, дэмжиж ажилласан хувийн хэвшил, иргэд, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэсэн юм. Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төсөл хөтөлбөр, эдийн засгийн үр өгөөжтэй бизнесийн саналуудаа хөрөнгө оруулагчид, түншүүд, хотуудын төлөөлөл, баялаг бүтээгчид болон нийт нийслэлчүүддээ танилцуулах юм. Тиймээс форумаас гарсан санал дүгнэлт, харилцан байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ хэлцлүүд цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой гэлээ. Улмаар Улаанбаатар хотод хөрөнгө оруулагчид, иргэн аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийг урьж буйг уламжлав. Форумын үндсэн хэлэлцүүлгийг уламжлал ёсоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч, Премиум группийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг нар цан цохиж нээлээ. 

Улаанбаатар-олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум үргэлжилж байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18