Д.Сумъяабазар: Мега төслүүдийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагчдад санал тавьж, хамтран ажиллана

М.Төгөлдөр
2023/04/20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр:

-Бид хотын хөгжлийн одоогийн түвшин ямар байгаа, хаана хүрэхээ тодорхойлох үүднээс “Хотын хөгжлийн индекс”-ийг олон улсын жишигт нийцүүлэн тооцоолж үзсэн. Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тооцохдоо тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн үзүүлэлтийг авч үзэхэд 0.464 байна. Үүн дотроос өрсөлдөх чадварын индекс хамгийн бага буюу 0.294 байгааг онцлох хэрэгтэй. Олон улсын түвшинд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч топ 10 хоттой харьцуулахад Улаанбаатар хотын индекс хоёр дахин бага байна. Энэ индексийг 2025 онд 0.572-д, 2030 онд 0.626, 2050 он гэхэд 0.931-д хүргэхээр зорьж байгаа.

Хотын хөгжлийг хязгаарлаж буй бас нэгэн хүчин зүйл нь авто замын түгжрэл. Улаанбаатар хотын хувьд авто замын төлөвлөлтийг зайлшгүй өөрчлөн, босоо чиглэлд холбоос авто замыг барих, хотыг хоёр хувааж байгаа төмөр зам доогуур нүхэн гарц, дээгүүр гүүрэн гарц барих, хүн амын зорчилтыг зохистой харилцаанд хүргэх, ачаа тээврийг хотын нутаг дэвсгэрээс тойруулах зорилгоор тойрог замын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээний шат дарааллыг багасган, хүртээмжийг сайжруулах зорилт тавьж, цахим засаглалыг хөгжүүлнэ. Энэ хүрээнд дижитал хот төслийг хэрэгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай, аюулгүй, ухаалаг хот байгуулахад шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг бий болгох юм.  Энэ хүрээнд бид үндэсний тэргүүлэгч 70 гаруй технологийн компани 1000 гаруй инженертэй хамтран ажиллаж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хотын хүн амын өсөлт, төвлөрөлтэй уялдаагүйгээс асуудлыг шийдвэрлэх хэмжээнд бус, бага багаар торгоох, нөхөх хэмжээнд л байна. Улаанбаатар хотын хүн ам улсын нийт хүн амын 47 хувийг эзэлж байгаа бөгөөд хотод жил бүр шинээр хийж байгаа хөрөнгө оруулалт энэ хэмжээнд хүрэхгүй байна. Иймээс хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.

Улаанбаатар хотын хувьд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор татвар, төлбөр, хураамжийг өсгөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт учруулахгүй байхыг зорьж байна. Үүний тулд санхүүжилтийн өөр, бусад эх үүсвэрийг эрэлхийлж, энэ чиглэлээр эрх зүйн шинэлэг зохицуулалтуудыг санаачлан дэмжүүлж, хууль тогтоомжид тусгуулсан. Өнгөрсөн хугацаанд бидний хийж бүтээсэн гол ажил бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, УИХ-ын түвшинд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо, Засгийн газрын түвшинд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулсан. Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг өргөн хүрээнд, цогц байдлаар шийдвэрлэх боломж бүрдсэн. Мөн үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах зэрэг шинэ механизмуудыг ашиглах боломжийг бүрдүүллээ. Нийслэлийн Засаг даргын хувьд хөгжлийн төсөл, хөтөлбөр бүрийг аль болох төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлого баримталж, үүнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн зүгээс хэд хэдэн томоохон мега төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, хөрөнгө оруулагчдад санал тавьж, хамтран ажиллахаар төлөвлөлөө. Эдгээр нь хотын урт хугацааны хөгжилд онцгой хувь нэмэр үзүүлэх төслүүд юм хэмээлээ.



1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 17 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 17 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 19 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 19 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 19 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 19 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 20 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27