Н.Алтанхуяг: Ерөнхий сайдыг зээл өгсөн, авсан процесстой хутгаж энд суулгамааргүй байна

М.Төгөлдөр
2023/04/20

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг албан тушаалаа урвуулан ашиглан "Говийн зам", "Энержи ресурс" компанид зөрүү 36.4 тэрбум төгрөгийн хохирол учруулахад оролцсон гэж үзэж байгаа юм. 

Өнөөдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд Н.Алтанхуяг тайлбар өгөхдөө "Энэ хэрэг арван жилийн өмнөх үйл явдал. Бондын зөвлөл гэж 17 хүний бүрэлдэхүүн бондын зөвлөл гэж бий болоход одоо энэ яриад байгаа төмөрлөгийн үйлдвэр, цементийн үйлдвэр гэх зэрэг том төслүүдийг оруулдаг байсан. Ерөнхий сайд оруулдаггүй байсан. Бондын зөвлөл 13 удаа хуралдаж, 5 удаагийн шийдвэр гаргахад Бэрэнгийн шийдвэр дөрөв дэх нь болж Засгийн газар руу оруул гэдэг шийдвэр л байсан. Энэ нь тогтоол болоод гардаг. Бид Бэрэнд зөвшөөрөл олго гэж хэлээгүй. 150 сая доллар хэрэгтэйгээс 50 хүртэлх сая долларыг хүссэн байгаа юм байна гэж байсан. Ерөнхий сайдын хувьд хууль ном журмынхаа дагуу л ажилласан.


Баримт нотолгоотой ярьмаар байна. Үүнээс хойш Монгол Улсын Ерөнхий сайдыг зээл өгсөн, авсан процесстой хутгаж оруулж ирж энд суулгамааргүй байна. Энэ байдал үргэлжилбэл Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учруулна. Н.Алтанхуягтаа биш шүү. Ерөнхий сайдаар тоглодог тоглоом бий болно. Хөгжлийн банкны асуудал 2018 онд сөхөгдөх үеэр би гишүүн байгаагүй сул чөлөөтэй л явж байсан. Гэтэл намайг дуудаад асуухгүй яасан юм бэ. Ганц удаа ч асуугаагүй. Их хуралд орж бүрэн эрх түдгэлзүүлэх болохоор гурав хоногийн өмнө яллагдагч болгож байгаа нь юу гэсэн үг вэ. Хөгжлийн банктай холбоогүй Засгийн газрын 299 тогтоолоор Хөгжлийн банктай холбогдуулж түдгэлзүүлэх саналыг их хуралд оруулсан. Гэтэл нэг сарын дараа намайг дуудаад Хөгжлийн банктай холбоотойгоор дахиад яллагдагч болгоно гэж занаж байгаад төмөрлөгийн үйлдвэрт хамаатуулж оруулж ирсэн. Эдийн засгийн асуудалтай холбоотой асуудалд хуулийн гаргалгаатай ярьдаг баймаар байна" гэв.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18