Г.Ганболд: Манай улсын нүүрсний ачилт, буулгалтын талбай нь хүртэл Хятадын нүүрсний компаниудын мэдэлд байна

Ц.Цэрэнбадам
2023/04/17

УИХ-ын гишүүн, Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболдоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

 Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны ажлын явц болон нээлттэй сонсгол хойшилсон шалтгаан ? 

Хуулиараа бол манай түр хороо 2023 оны 6 сарын 10 хүртэл ажиллах ёстой. Бидний хувьд сонсгол хийхэд бэлэн байна. Шинжээчид дүгнэлтээ гаргасан. Хянан шалгагч нар нотлох баримтуудаа бэлдсэн. Яг одоо бид хуулийн дагуу долоо хоногийн өмнө гэрчээр дуудах хүмүүсээ зарлах ёстой байсан. Гэрчээр дуудах хүрээндээ бид АТГ-аас тодорхой хүсэлтүүд явуулсан. Энэ сонсголд хорих 461-р ангид хоригдож байгаа “Эрдэнэс тавантолгой” ХК -ийн захирал Б.Ганхуягийг оролцуулж өгөөч гэж. Мөн “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал байна.

Тэр хүн өмнөх цахим сонсголын үеэр гадаадаас цахимаар оролцъё гэж хүсэлтээ илэрхийлсэн. Бид энэ дагуу хуулийн байгууллагад хүсэлт гаргасан. АТГ-аас танай явуулах гэж байгаа сонсгол мөрдөн байцаах ажиллагаатай цуг явж байгаа учраас мөрдөн байцаалтын нууцыг задруулах, саад учруулах, шүүхээр гэм бурууг нь тогтоогоогүй байхад хүнийг нийгмээр яллуулах нөхцөл үүсэж магадгүй гэдэг байдлаар хяналт шалгалтын хуулийн 33-9 т заасны дагуу хууль зөрчиж байна гэсэн хариу ирүүлсэн. Манай түр хорооны гишүүд санал нэгтэй хүлээн авч сонсголыг хойшлуулсан.



1
angry
0
care
2
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18