С.Чинзориг: Эцэг эх нь хүүхдийнхээ шүдийг эмчлэхгүй байгаа учраас төр 5 тэрбум төгрөг зарцуулахаас өөр арга алга

Ц.Цэрэнбадам
2023/04/17

“Шүд” үндэсний хөтөлбөр талаар, Эрүүл мэндийн сайд Чинзоригоос тодрууллаа. 0-17 насны хүүхдүүдийн шүдэнд нэг удаа фторт түрхлэг түрхэх болсон. Энэ бол эцэг эхчүүдийн үүрэг гэж олон нийт хараад байгаа шүү дээ?

 Ер нь иргэдээ өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох арга хэмжээг засгийн газраас барьж ажиллаж байгаа. Өнгөрсөн жилээс бид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт иргэдээ хамруулж байна. Эрт илчүүлгээр хүүхдүүдийн маань 61 хувь нь шүд цооролтой гарсан. Тиймээс засгийн газраас энэ дээр арга хэмжээ авах ёстой гэж үзсэн. Ерөнхий сайд ч бас үүрэг өгсөн. Энэ хүрээнд хоёр талын арга хэмжээ авна.

Хоёрдугаарт: Нэгэнт хүүхдүүдийн шүд цооролт 91 хувьтай байгаа бол цоорсон шүдийг нь эмчлэх арга хэмжээ авна. Энэ бол 2023 онд авч хэрэгжүүлэх ажил. Энэ хүрээнд эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

Хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах, гол нь шүдэнд нь өнгөр тогтоохгүйгээр сэргийлэх, шүдний угаалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах ёстой.

Тооцоолол нь хэрхэн гарсан юм бол?

Фторт түрхлэгийн хувьд 5 тэрбум төгрөг шаардлагатай. Эх үүсвэрийг нь эрүүл мэндийн даатгалын сагаас гаргахаар ярьж байна. Эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаар хүүхэд бүрийг фторт түрхлэгт хамруулж болохгүй гэж байгаа. Учир нь тухайн орон нагийнх нь усны агуулга дахь фторын хэмжээ өндөр газруудад энэ түрхлэг сөрөг нөлөөтэй гэж байгаа. Тиймээс Дархан, Дорнод, Баянхонгор гэсэн аймгуудын хүүхдүүдийг фторт түрхлэгт хамруулахгүй байх талаар төлөвлөж байна. Хоёрт, 2024 оны төсөвт хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах тал дээр “Шүд” хөтөлбөр хэрэгжүүлж зардлыг нь төсөвт тусгахаар ажиллаж байна.




0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18