Х.Тэмүүжин: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж байгаа бол Цэцтэй холбоотой асуудлыг бүрэн дүүрэн шийдэх ёстой

Ц.Цэрэнбадам
2023/04/17

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.04.17/ мэдээлэл хийлээ.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тус намын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийв.

Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй. Дутуу хийснээс болоод богино хугацаанд дахин гар хүрэх, ямар нэг арга залиар асуудлыг шийдэх гэж оролдох улс төрийн үйл явц Үндсэн хуулийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй.

2019 оны нэмэлт өөрчлөлтөөр АН-ын гол баримталж байсан зүйл нь сонгуулийн тогтолцоо байсан. Сонгуулийг холимог системээр явуулах нь зөв гэдэг саналыг бидний зүгээс тавьж байсан. Харамсалтай нь энэ санал дэмжигдээгүй. Эрх баригч намаас дахин энэ саналыг гаргаж ирж байна. Бид үүнтэй санал нийлнэ. Гэхдээ Үндсэн хуульд хувь заахгүйгээр холимог тогтолцоо гэж тусгах нь зүйтэй. Өнөөдрийн сэтгэл хөөрлөөр шийдэж буй зүйл улс орны дараагийн хөгжилд садаа болохгүй байх ёстой. 

Иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө ял эдэлдэг байдал байна. Иргэд эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргадаг байсан бол уг асуудал аль эрт шийдэгдэх байсан. 

Харамсалтай нь энэ ажил хийгдэхгүй байгаа учраас Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдсэн. Дахиад 30 жил үргэлжлүүлж, 60 жилийн асуудлыг хуримтлуулж болохгүй. Шийдвэр гаргагчдын зүгээс иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэцэд хянах чиг үүрэг өгвөл ачааллаа дийлэхээ байна гэдэг зүйл ярьдаг. Ачаалал даах хэмжээний Цэцийн гишүүдтэй болох гэдэг бол дараагийн асуудал. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж байгаа бол Цэцтэй холбоотой асуудлыг бүрэн дүүрэн шийдэх ёстой. Жижиг түр зуурын засвар хийх нь Үндсэн хуулийг улам сул дорой болгоно" хэмээв. 

Үндсэн хуульд зайлшгүй орох ёстой асуудлын талаар "Бид цаазаар авах ялыг халсан ч Үндсэн хууль дээрээ энэ талаарх бичвэртэй байх нь хэр зохимжтой вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй.

Шүүхтэй өдөр бүр өрсөлдөж байгаа прокурорын тогтолцоог уг хуулиас хасвал яасан юм бэ? Шүүх эрх мэдэлд ордоггүй, бусад улсын тухайд гүйцэтгэх эрх мэдлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын нэг хэсэг байдаг байгууллагыг Үндсэн хуульд бичсэнээр хонгил, шударга бусын хэлмэгдүүлэлт газар авч байна гэдэг үзэл бий. 

1992 оны Үндсэн хуульд дутуу бичигдсэн Үндсэн хуулийн дархлаа гэдэг зүйлийг яах вэ? Үндсэн хуульт ардчилсан улс орны замаар явъя гэж бодож байгаа бол дархлааны талаар бичих хэрэгтэй" гэсэн юм. 



0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18