ҮСХ: "Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 257.4 тэрбум төгрөгөөр өссөн

Ц.Цэрэнбадам
2023/04/17

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний улирлын голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. 

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 99 тэрбум төгрөгөөр өссөнийг мэдээллийн үеэр ҮСХ-ны Бодлого, гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов хэлж байна.

Тэрбээр хэлэхдээ  "Нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний улиралд 931.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 257.4 (38.2%) тэрбум төгрөгөөр өссөн. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 220.8 (38.3%) тэрбум төгрөгөөр тэтгэвэр авагчийн тоо өссөн нь голлон нөлөөлсөн.

Тус сангийн зарлага 2023 оны эхний улиралд 907.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.7 (17.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд

  • Тэтгэврийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 113.7 (16%) тэрбум төгрөгөөр
  • Тэтгэмжийн даатгалын сангийн зардал 12.4 (33.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний улирлын байдлаар 484.3 мянган хүнд 805.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 17.6 (3.8%) мянган хүнээр нэмэгджээ. Ийнхүү олгосон тэтгэврийн хэмжээ 99 (14%) тэрбум төгрөгөөр өссөн" гэсэн юм.

Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас 2023 оны эхний улиралд давхардсан тоогоор 2,170.4 мянган хүнд 496.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс

  • Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 30.2 (1.4%) мянгаар
  • Олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 22.9 (4.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 1,165.3 мянган хүнд 341.5 тэрбум төгрөг олгожээ. Тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 62.9 (5.1%) мянгаар, олгосон мөнгөн тэтгэмж 25.5 (6.9%) тэрбум төгрөгөөр буурсантай холбоотой аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18