Б.Цэнгэл: Л.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөхгүй харин ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна

Л.Бямбажав
2023/04/14

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өнөөдөр (2023.04.14) Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан байна. Энэ үеэр ТӨБЗГ-аас томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтийг компанийн удирдлага болон ажилтнуудын төлөөлөлд танилцуулжээ. 

Ажлын хэсгийн дүгнэлтээр “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын ажлыг хангалттай гэж үзсэн байна. Энэ үеэр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ярихдаа “Цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Хоёр талаас өгсөн мэдээлэл зөрүүтэй байна. Өөрийн биеэр ирж, нягталж үзэн, хүмүүстэй нэг бүрчлэн уулзахыг зорилоо. Зарим нэг мэдээлэл ташаа болох нь харагдлаа. Тухайлбал, цементийн түүхий эдийн ямар ч нөөцгүй, үйлдвэр бараг аюулын ирмэг дээр ажиллахгүй байгаа, ажилчид ажил хаялт зарласан гэх мэтээр ярьж байсан бол өөрийн биеэр ирэхэд, үйлдвэр түүхий эдийн 1-3 сарын нөөцтэй, хэвийн ажиллаж байх жишээтэй. Энэ бүгдээс харахад, мэдээллийг үнэн бодитой өгөх нь чухал байна" гэдгийг онцоллоо.
Мөн энэ үеэр “Цемент шохой” ТӨХК-ийн 500 гаруй ажилчид өөрсдийн сайн дураар санаачлан Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт хариуцлага тооцохыг эсэргүүцэж, ТУЗ-ийг огцруул гэж гарын үсэг цуглуулан Б.Цэнгэлд өгсөн байна. Харин ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Л.Наранбаатар үйлдвэрийг хүнд үед хөл дээр нь босгож, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байгаа. Тиймээс Л.Наранбаатарыг албан тушаалаас нь буулгахгүй. Харин тус компанийн үйл ажиллагаанд санаатай доголдол үүсгэсэн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар болсон” гэв.


8
angry
1
care
8
haha
38
liked
4
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18