Б.Саранчимэг: "KFC Land" байгуулах ажил нь зураг төслөө батлуулалгүйгээр ногоон байгууламжийг эвдсэнд харамсч байна

Л.Бямбажав
2023/04/14

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Таванбогд" компани "KFCLAND - Аз жаргалын хотхон" байгуулна гэж мэдэгдээд буй. Уг асуудалд "Иргэд тохижилт халхавчаар тус хүрээлэнд салбар нээх гэж байна. Энэ бол иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар" хэмээн бухимдлаа илэрхийлээд буй. 

Тэгвэл өнөөдөр газар дээр нь холбогдох байгууллагын төлөөллүүд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.  

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Анхны батлагдсан зураг төсөл, ерөнхий төлөвлөгөө алдагдсан, одоо хэрэгжүүлж байгаа KFC Land байгуулах ажил нь зураг төслөө батлуулалгүйгээр өмнө нь тохижуулсан ногоон байгууламжийг эвдэж, холбогдох зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлаа эхлүүлсэн байдалтай байна.

Хэдийгээр 40 ширхэг ТҮЦ байрлуулсан гэж ажил хариуцсан албан тушаалтан хэлсэн ч иргэдээс ирүүлсэн гомдол бодитой буюу одоогоор 2 дахин их 81 ширхэг ТҮЦ-ийг хүрээлэнгийн дотор байрлуулж, цэцэрлэгт хүрээлэнгийн үндсэн өнгө төрх, төлөвлөлт хэдийнээ алдагджээ. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн бол нийслэл Улаанбаатар хотын “ногоон зүрх” болсон, иргэдийн очиж алхах, амрах, салхилах, эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн хийх зориулалттай 973 га газрын 85 хувь  нь зөвхөн мод, бут, зүлэгжүүлэхээр төлөвлөлт хийгдсэн цэцэрлэгт хүрээлэн юм. Бодит байдлыг хараад үнэхээр иргэд бухимдахаас өөр аргагүй байна. Анх бүтээн байгуулсан хүний хувьд би ч харамсч байна. Төсөл хэрэгжүүлж байгаа болон ажил хариуцсан албан тушаалтнуудад анхны ерөнхий төлөвлөгөөг алдагдуулахгүй, ногоон байгууламж сүйтгэхгүй, иргэд олон нийтээс тавьж байгаа шаардлагад нийцүүлж ажиллахыг анхааруулж хэллээ.




21
angry
0
care
0
haha
1
liked
4
love
1
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18