Б.Баттөмөр: Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрөөрөө дэлхийд тэргүүлж байна

Л.Бямбажав
2023/04/14

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан талаар мэдээлэл хийлээ. 

"Оюутолгой төсөл 2021 онд 163 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж, 1.9 тэрбум ам.долларын орлого олсон статистик бий. Далд уурхай ашиглалтад орсноор борлуулалтын хэмжээ тав дахин нэмэгдэх боломжтой. Оргил ачааллын үе нь 2028-2036 он хүртэл үргэлжилнэ. Оргил ачааллын үед 500 мянган тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэж, экспортод гаргана. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн зэсийн дөрвөн том компанийн нэг болж, Монгол Улс зэсийн том тоглогч болно. Гэвч одоогоор үр ашиг нь тодорхойгүй байна. 

Сая далд уурхайн нээлтийн үеэр 2032 оноос эхлэн Монгол Улс ногдол ашиг авна гэсэн тоо хэлсэн. Зарим яамдад байгаа тооцооллоор  2038 оноос гэж байна. Тиймээс хэзээнээс  яг Монгол Улс ашиг хүртэх вэ гэдэг бол эхний асуулт.

 Хоёрдахь асуултын тухайд Оюутолгойн далд уурхайн ашиглалт 2041 он дуусна. 2041 онд Монгол Улсын төсөвт ямар хэмжээний орлого орох вэ зэрэг эдийн засгийн дэлгэрэнгүй үзүүлэлтүүд. 

Гуравдугаарт, гүний уурхайд ашиглагдах усны хэмжээ, төлбөр тооцоо, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар,

 Дөрөвт, нэг тонн зэсэд агуулдагдах алтны хэмжээний мэдээлэл чухал байна.

 Монгол Улсын нийт өр 33.4 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр  8 тэрбум ам.доллар. 2021 он хүртэл үүссэн 2.3 тэрбум ам.долларыг тэглэсэн гэдэг ч манай гадаад өрөөс хасагдаагүй. Энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ гэдгийг мөн тодруулна. Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрөөрөө дэлхийд тэргүүлж байна" гэлээ. 

 


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18