Г.Занданшатар: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бол зөвхөн хариуцлага ногдуулах бус хамгаалах хууль

М.Төгөлдөр
2023/04/13

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийж буй Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бол төрийн бүх шатны ажилтан, албан хаагчдад зөвхөн ёс зүйн хариуцлага ноогдуулахад чиглэсэн хууль биш юм. Энэ хуулийн зохицуулалт нь нэг талаар төрийн байгууллага, албан хаагчдыг хамгаалах, нөгөө талаар төрд итгэх ард иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэнэ. Ямарваа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гарахад төрийн албаны дотроос шүгэл үлээх, мэдээлэх, мэдэгдэхээс эхлээд өөр хоорондоо уялдаатай бүхий л зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан заасан.

Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ тайлбарыг хийгээд, тиймээс Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бол хамгаалах хууль юм хэмээн онцоллоо. Төсөлд, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байдалд хяналт тавих чиг үүргийг Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороо хэрэгжүүлэхээр заасан. Дэд хороо 20-оос дээш албан хаагч бүхий төрийн бүх байгууллагын дэргэд ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Хэдийгээр 20-оос дээш тооны албан хаагчтай байгууллагад Ёс зүйн дэд хороо ажиллана гэж тусгаж байгаа боловч жижиг, том гэхгүй төрийн бүх байгууллагад ёс зүйн хэм хэмжээг сахиулж, хянаж байх ёстой гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцгойлон санууллаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 4292 төрийн байгууллага ажиллаж байгаа юм. Эдгээр байгууллагад бүгдэд нь Ёс зүйн дэд хороодыг байгуулж, тэдгээрийн үйл ажиллагааны уялдааг ханган, институтчилж, нэгдсэн удирдлагаар хангаж, систем болгож байж бид төрийн албан хаагчдаа хамгаална. Байгууллагын удирдлагын, эс бөгөөс улстөрийн дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны хүчирхийлэл, дарамтыг албан хаагч Ёс зүйн дэд хороондоо мэдээлж, гомдол гаргадаг. Гэтэл дэд хороо нь ажилладаггүй, дарга нь нэг хүн томилогдчихдог байдал өнөөдөр нэгэнт бий болчихсон байгаа. Үүнийг хуулийн төсөлд тодорхой болгож, шийдвэрлэж байгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга тодорхой тайлбарлав.


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18