МЭДЭГДЭЛ

М.Төгөлдөр
2023/04/13

2023 оны 04-р сарын 02-ны өдөр shinetoli.mn фэйсбүүк хуудсаар “ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН АВЛИГА АВЧ, ЭЗНИЙГ НЬ ШОРОНД ХИЙНГҮҮТЭЭ БИЗНЕСИЙГ НЬ БУЛААДАГ “ХОНГИЛ” БИЙ БОЛЖЭЭ. ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮГЧИД МӨНГӨ АВЧ, “НОМИН”-ИЙН Ш.БАЯРСАЙХАНД БАНК ДЭЭРЭМДЭЖ АВЧ ӨГСӨН “СХЕМ”-ИЙГ ИЛ БОЛГОЖ БАЙНА” гэсэн агуулга бүхий үндэслэлгүй, илт худал ташаа мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар түгээсэн учир бид энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч  Б.Эрдэнэбат нь “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга хэмээн үнэн бодит байдлыг худал зохиомлоор хэлж, хуурамч бичиг баримт үйлдэн 20 тэрбум төгрөгийг Ариг банкинд хөрөнгө оруулах нэрийдлээр залилан авч хувьдаа завшсан илтэд тодорхой эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс шинжээч томилохоор буцаасан шийдвэрийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан хэргийг хэрэгсэхгүй болгуулж, ямар ч  хэрэг хийгээгүй мэтээр худал  ярьж, одоог хүртэл нэг ч төгрөгийг буцааж төлөөгүй байгаа хэргийг бид шударга шүүхийн өмнө үнэн зөвийг тогтоолгохоор зорьж байна.

“Ариг Банк” ХХК-ийг дээрэмдсэн мэтээр мэдэгдэл хийхдээ дурдсан 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкнаас Ариг банканд хүргүүлсэн албан бичигт Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А-355 дугаар тушаалын дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2019 оны 01 дүгээр улиралд багтаан 50 тэрбум төгрөгт хүргэх үүргийг хангаагүй тул банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэнийг мэдэгдье гэснийг “Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК нь банкны дүрмийн санг нэмэгдүүлэх үүргээ огт биелүүлээгүй, тухайн үеийн Ариг банканд хийсэн Монголбанкны иж бүрэн хяналт шалтгалтаар өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ зарим үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж хуурамч бичиг баримт үйлдэн, банкны шийдвэр гаргалтанд нөлөөлж хувьдаа 12.6 тэрбум төгрөгийг авч зарцуулсан хэрэг, мөн өөрийн эхнэрийн дүү Төмөрхүүд 748 сая төгрөгийг урамшуулал гэж хууль бусаар олгож, хил давуулан оргон зайлуулсан зэрэг банкны ашигт ажиллагаа хангалтгүй, активын чанарын үзүүлэлт буурсан, банканд учирч байгаа аливаа эрсдэлийн түвшин өндөр, өөрийн хөрөнгө нь банкны зах зээлийн эрсдэлийн түвшинг удирдахад хангалтгүй зэрэг зөрчил, дутагдлууд удаа дараагийн шалгалтаар илэрсэн зэрэг олон гэмт үйлдлээ нуун дарагдуулах, цаашлаад эрүүгийн болон залилангийн шинжтэй үйлдэл нь эд мөрийн баримтаа устгах, дарагдуулах зорилготой банкны үйл ажиллагаанд нөлөөлж байгаа  далд санаа гэж бид үзэж байгаа юм.

 

“Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК (Б.Эрдэнэбат)-ийн тухайн үед Ариг банкинд эзэмшиж байсан 1,000 ширхэг хувьцааг өнөөдөр ч “Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК эзэмшиж байгаа бөгөөд бид Монгол Улсад мөрдөгдөж байгаа Банкны тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмын дагуу Ариг банканд зохицуулагч байгууллагуудын зохих зөвшөөрөлд үндэслэн Ариг банкны 50,000 гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийн үүднээс нэмэлт хөрөнгө оруулалт оруулсан болохыг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны хэргээс ч ганцаараа мултарч, иргэний хэргийн шүүх хурлыг 23 удаа хойшлуулж чадсан этгээд өөрийнхөө энэхүү залилангийн үйлдэлдээ нэр бүхий хүмүүс, байгууллага, албан тушаалтнуудын нэрийг барьж илтэд худал мэдээлэл тарааж байгаад бид туйлын харамсаж байна.

 

Гагцхүү банк дампууруулах өөрийн залилангийн болон эрүүгийн үйлдлээ нуун дарагдуулах далд санаа агуулсан энэхүү зохион байгуулалттай, захиалгат худал ташаа мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа Б.Эрдэнэбатыг бид холбогдох байгууллагад шалгуулж бид үнэн зөвийг тогтоолгох болно гэдгээ мэдэгье.

 

 

 

“Ариг Банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч

“Улаанбаатар Импекс” ХХК

 

 

 

2023.4.12

Улаанбаатар хот


2
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 10 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 10 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 10 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 15 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 15 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27