Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзав

М.Төгөлдөр
2023/04/13

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Кобаяаши Хироюкиг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад тус улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки, Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар оролцож, Тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Элчин сайд Кобаяаши Хироюки Япон Улсын Засгийн газрын зүгээс тус улсад хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжихэд авлигын эсрэг үйл ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг дурдан, Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаав.

Тэргүүн комиссар З.Дашдаваа Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархан, цаашид манай улсад үйл ажиллагаа явуулж буй Япон Улсын хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах, хууль ёсны хөрөнгө оруулалт, шударга бизнесийн орчинг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Элчин сайд Кобаяаши Хироюки Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18