Орхон аймагт “Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг” болно

М.Төгөлдөр
2023/04/13

Орхон аймаг орон нутагтаа хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд энэ сарын 22-нд “Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг”-ийг А.Амарын талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн зорилго нь эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийг нутагшуулах, үр нөлөө, ач холбогдлыг нь таниулах ажээ. Мөн амины орон сууц барихад зориулж ногоон технологийн шийдлийг иргэд, аж ахуйн нэгжид танилцуулах нээлттэй мэдээлэл өгөх юм.

Энэ үеэр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгчид, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч болон туслан гүйцэтгэгчид, ногоон зээл олгогч банк санхүүгийн байгууллагууд зэрэг 30 гаруй байгууллага оролцоно. Мөн Орхон аймгийн Баян-өндөр сумын Эрдэнэ багт барихаар төлөвлөж буй 60 айлын Эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны жишиг хотхоны танилцуулга хийгдэнэ. Түүнчлэн “Моод шинэчилгээ” нэвтрүүлгийн баг өдөрлөгийн үеэр сугалаат урамшуулал зарлаж ялагчийн гэр, амины сууцыг нь дулаан алдагдалгүй ногоон барилга болгон өөрчлөх ажээ.

Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт барилга захиалагчийн алба, “Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв” ТББ хамтран ажиллаж байгаа юм. Өдөрлөгт ногоон орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд оролцоход нээлттэй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Орхон аймаг хотыг дахин хөгжүүлэх бодлогын хүрээнд дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууц, ногоон амины орон сууц- дулаан алдагдлыг бууруулах гэсэн томоохон гурван  төслийг амжилттай эхлүүлээд байгаа.

Тодруулбал хоёр байршилд ногоон амины орон сууц барихаар төлөвлөөд байгаа юм. Үүнд: Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 6га талбайд 60 айл, Оюут багийн Сархиа уулын энгэрт 48га талбайд 300 айлын амины орон сууцны төслийг хэрэгжүүлнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18